Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тайланд үндэсний бариа Юнескогийн соёлын өвд бүртгэгдлээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 8 секунд

Хүн төрөлхтний соёлын биет бус өвд Тай бариа нэмэгдлээ. Анх энэтхэгт үүсч, эмч, хувраг нарын нөлөөгөөр Тайланд улсад нэвтрээд хэдэн зуун жил өнгөрчээ. Тайланд улсад анх 1960 оноос мэргэжлийн бариачдыг бэлтгэх сургууль нээгдсэнээр өргөн түгсэн түүхтэй. 

“Тай бариаг Юнескогийн соёлын үнэт өвөөр бүртгэсэн нь түүхэн үйл явдал боллоо. Энэ нь үндэсний бариаг орон нутаг болон олон улсын хэмжээнд түгээхэд хувь нэмрээ оруулна.” хэмээн Тайланд улсын төлөөлөгч Колумб улсын Богота хотод болсон Юнескогийн уулзалтад хэлжээ.

Судалгаанд дурдсанаар тайланд үндэсний бариа нуруу, толгойны өвчинг анагааж, нойргүйдэл, сэтгэл түгших эмгэгийг арилгадаг байна. 

Банкок хотын спа, Пукет эргээс энгийн нэгэн гудамжны дэлгүүр гээд энд тэндгүй уламжлалт барианы газрыг олж харж болно. Нэг цаг гаруй үргэлжлэх бариа засал 5 доллараас эхэлдэг байна. 

Одоогоор 127 орны 550 зүйл Юнескогийн соёлын өвд гурван ангилалд хуваагдан бүртгэгдээд байна. 

Эх сурвалж: The Guardian

 
Олон Улсын шүүх Мьянмарын хэргийн сонсголыг хаалаа
Олон Улсын шүүх Мьянмарын хэргийн сонсголыг хаалаа
 
БОАЖЯ-ны газрын дарга нь мэргэжилтэн нарынхаа боловсруулсан хуулийн төсөл, холбогдох материалыг бусдад өгчээ
БОАЖЯ-ны газрын дарга нь мэргэжилтэн нарынхаа боловсруулсан хуулийн төсөл, холбогдох материалыг бусдад өгчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.