Олон улсын шүүхийн Мьянмар улсын үндэсний цөөнх Рохинжа хүмүүсийг хоморголон устгаж буй талаар гурван хоног үргэлжилсэн сонсгол өндөрлөлөө.
Өмнөд Африк дахь Гамби улс исламын шашинтай улс үндэстнүүдийн өмнөөс Олон улсын шүүхэд хандсан. Үндэслэлдээ Мьянмар улс Рохинжа хүмүүсийг үй олноор нь устгаж буйг тусгасан.
Пүрэв гарагт Нидерландын Гааг хотод хоёр тал хаалтын мэдэгдлээ хэлсэн. Гамбиа улс мэдэгдэлдээ Мьянмар улсын өчигдрийн эсрэг нотолгоо хэрцгийгээр хөнөөгдсөн эмэгтэйчүүд, хүүхдүүдийн тухайд хангалттай тайлбар болж чадахгүйг дурдсан.
Гамбиа улс шүүхээс Рохинжа хүмүүсийг хамгаалах түр арга хэмжээ авах саналыг тавьсан юм. Арга хэмжээ авах эсэх шийдвэр ирэх сарын эхээр гарах төлөвтэй байна.
Мьянмарын төр засгийнхан рохинжа нарын эсрэг үйлдлээ ердөө алан хядагчдын эсрэг авсан хариу арга хэмжээ хэмээж буй. Мьянмар улсын засгийн газрыг төлөөлж Нобелийн энх тайвны шагналт Аун Сан Су үг хэлсэн юм.
Гэвч хоёр талаас дахин мэдээлэл цуглуулах шаардлага тулгарч буй учир Мьянмар улс хоморголон устгах үйлдэл хийсэн эсэх шийдвэрийг гаргах гэж хэдэн жил болж магадгүй.