Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Билэгтсайхан: ОХУ-д ажиллаж байгаад манай улсад ирсэн БНХАУ-ын иргэнээс омикроны шинэ хувилбар илэрсэн

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 52 секунд

Коронавируст халдварын шинээр бүртгэгдсэн хувилбарын талаар ХӨСҮТ-өөс мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан "Коронавирусийн шинэ BF7 хувилбараар өвчилсөн нэг хүн нь 72 настай, БНХАУ-ын иргэн байна. ОХУ-д ажиллаж байгаад манай улсад ирсэн. Одоогоор биеийн байдал тогтвортой байгаа. Зочид буудалд тусгаарлагдан эмчилгээгээ хийлгэж байна. Харин бусад таван тохиолдлын хувьд бүгд манай улсын иргэд байна. Эдгээрээс гурван эрэгтэй, хоёр эмэгтэй хүн байна. Эдгээр хүмүүс 10 дугаар сарын дундуур шинжилгээ өгсөн. Халуурах, хоолой хөндүүрлэх шинж тэмдгүүд зонхилж байна. Эдгээр иргэдийн хоёр нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна" гэлээ.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: Машинд мөргүүлсэн 12 настай охины хөл идээлж, буглаж хүндэрсэн тул гэмтлийн зэргийг нь хүндэвтэр гэж дүгнэсэн байна
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: Машинд мөргүүлсэн 12 настай охины хөл идээлж, буглаж хүндэрсэн тул гэмтлийн зэргийг нь хүндэвтэр гэж дүгнэсэн байна
 
МИАТ: Агаарын хөлгүүдээ тодорхой тогтсон хугацаанд техник үйлчилгээнд оруулдаг
МИАТ: Агаарын хөлгүүдээ тодорхой тогтсон хугацаанд техник үйлчилгээнд оруулдаг
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.