Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Нямхүү: ОХУ-аас ирсэн 18 оюутан, ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан нэг хүнд халдвар илэрлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 6 секунд


ЭМЯ, ХӨСҮТ-ээс коронавирусний халдвартай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. 

Мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Өчигдөр ХӨСҮТ-д нэг эмэгтэй амаржиж, охинтой боллоо. Амаржсан эмэгтэй нь хоёр удаагийн давтан шинжилгээнд хамрагдаж, хариу сөрөг гарсан.

ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн лаборатори, ЗӨСҮТ-ийн салбар лабораторид 675 хүнд шинжилгээ хийлээ. ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан нэг иргэнд халдвар илэрлээ. 

ОХУ-аас ирсэн 340 оюутанд шинжилгээ хийхэд 18-д нь халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн халдварын тохиолдол 61 боллоо.

ХӨСҮТ-д 132 хүн хяналт, ажиглалтад болон эмчилгээ хийлгэж байна. Эмчилгээ хийлгэж байгаа хүмүүсийн биеийн байдал тогтвортой байна. Хоёр хүний шинж тэмдэг арилсан, эмнэлгээс гарахад бэлэн байгаа ч нэг сорьцод вирус илэрч байгаа тул эмчилгээг үргэлжлүүлж, бүх шинжилгээ сөрөгжвөл эмнэлгээс гаргаж, ажиглалт шинжүүлнэ" гэв. 

У.БИЛГҮҮН

Д.Нарангэрэл: Халдварыг хяналтад авч чадсан улсуудад эргэн тархах магадлал өндөр болж байна
Д.Нарангэрэл: Халдварыг хяналтад авч чадсан улсуудад эргэн тархах магадлал өндөр болж байна
 
Үхрийн мах килограмм нь 21876 төгрөг болж 1.1 хувиар өсөв
Үхрийн мах килограмм нь 21876 төгрөг болж 1.1 хувиар өсөв
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.