Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сонгуулийн үр дүнгээс хамаарч Брекситийн хувь заяа тодорхойлогдоно

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
3 минут 2 секунд

Их Британийн ээлжит бус сонгуулийн санал хураалт өндөрлөлөө.

Санал хураалтын үр дүн Брекситийн хувь заяанд яаж нөлөөлөх вэ?

Их Британи Европын холбооноос гарах үйл явц буюу Брекситийн хугацааг 2020 оны нэгдүгээр сарын 31 болгоод байгаа. Ерөнхий сайд Борис Жонсон Европын холбоотой хэлэлцээр хийхээр тохирсон ч, санал эхлээд парламентаар хэлэлцүүлэгдэх ёстой.

Хэрэв сонгуулийн урьдчилсан таамаг биелэвэл консервативчууд Нийтийн танхимд олонхын суудал эзэлж, Борис Жонсоны хүссэнээр асуудал шийдэгдэх юм.

Консервативчууд Брекситтэй холбоотой баримт бичгийг ирэх долоо хоногт дахин танилцуулах магадлалтай. Епропын холбооноос өгөгдсөн хугацаанаас өмнө Брекситийн баримт бичгийг боловсруулах шаардлагатай. Гэвч Брексит нэгдүгээр сарын 31-нд бодит биелэл болсон ч цааш цаашдаа олон нарийн төвөгтэй үйл явж үргэлжилнэ.

Брекситийн дараах үйл явц юу байх вэ?

Юун түрүүнд Европын холбоотой худалдааны гэрээ хэлцэл хийх шаардлага тулгарна. Их Британи ЕХ-руу аль болох их хэмжээний бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ оруулах сонирхолтой. Гэвч Их Британийг татварын нэгдсэн холбоо, нэгдмэл зах зээл, Европын холбооны шүүхээс өрх тусгаарлах бодлого баримтлахаа консервативчууд тодорхой хэлсэн.

Цаг хугацааны хувьд тун давчуу байна. Европын холбоотой албан ёсны гэрээ хэлцлийг эхлүүлэхэд 27 улс, Европын холбооны парламент эхлээд зөвшилцөх шаардлагатайгаас хэдэн долоо хоног болж магад. Тиймээс албан ёсны хэлэлцүүлэг гурван сард эхлэх төлөвтэй байна.

Хэлэлцүүлэг зургаан сар гэхэд зөвшилцөлд хүрэх шаардлагатай. Зургадугаар сард Их Британи шилжилтийн үйл явцыг сунгах эсэхээ шийдэх болж байгаа юм. Гэвч ерөнхий сайд Жонсон асуудлыг дахин сунгахгүй гэж мэдэгдээд байгаа.

Ямар нэг худалдааны гэрээ зургаан сар гэхэд хийгдээгүй тохиолдолд Их Британи 2020 оны 12 сар гэхэд шууд гарахаас аргагүй болж байгаа юм. Хэлэлцээр үр дүнд хүрсэн ч, хэрэгжилтээс өмнө албан ёсоор зөвшөөрөгдөхийг тулд хэдэн сар болж магадгүй. Ийм том хэмжээний, нарийн төвөгтэй худалдааны гэрээг Европын холбоо өөр аль нэг улстай ийм бага хугацаанд өмнө нь байгуулж байгаагүй.

Ерөнхий сайд Жонсон энэ асуудал дээр Европын холбооны хууль дүрэмтэй Их Британи ижил төвшинд учир хэлэлцээр шууд үргэлжилнэ гэж мэдэгдээд байгаа. Харин шүүмжлэгчдийн хэлж буйгаар Их Британи бусад улс оронтой худалдаа хийхийн тулд Европын холбооны дүрмээс салахыг зорьж байгаа нь хэлэлцээрийн үйл явцыг удаашруулна. Худалдааны гэрээ хэлцлээс гадна Их Британи Европын холбоотой аюулгүй байдал, хуулийн хэрэгжилт дээр хэрхэн хамтарч ажиллахаа шийдвэрлэх ёстой.

Эх сурвалж: BBC

“Түүхээ сөхвөл” номын нээлт боллоо
“Түүхээ сөхвөл” номын нээлт боллоо
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.