Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Энхбаяр: МАН-ын бүлэг “Газрын багц хууль“-ийг хэлэлцэх эсэхийг дэмжлээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 12 секунд

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, хуралдаанаас гарсан шийдвэрүүдийн талаар мэдээлэл хийлээ. Хуралдаанаар "Газрын багц хууль"-ийн талаар хэлэлцэж, дэмжсэн байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр мэдээлэл өглөө.

Тэрбээр, "Засгийн газраас Газрын тухай багц хуулийн хүрээнд таван хуулийг өргөн барьлаа. Мөн хот байгуулалтын тухай хууль болон Тусгай хамгаалалттай газрын тухай хууль нийт 7 багц хуулийг "Газрын багц хууль"-ийн хүрээнд хэлэлцэнэ. Сая МАН-ын бүлэг уг хуулийг хэлэлцэх эсэхийг дэмжлээ. Үүний дараа ажлын хэсэг гаргаж, ул суурьтай хандаж ажиллана.

Газрыг хувийн өмчлөлд өмчлөх асуудлыг шийдээд 20 жил болж байгаа ч хангалттай хэмжээнд эдийн засгийн эргэлтэд орж чадахгүй байна гэж үзэж байна. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд Монгол Улс нийт газар нутгийнхаа 0,04 хувийг өмчлүүлсэн байна. Цаашид хувийн өмчийн энэ эрхийг улам баталгаажуулах чиглэлээр улам тодотгох шаардлага байгаа. Монгол Улсын бүх хүнд хамааралтай суурь эрх зүйн шинэтгэл явагдах гэж байна гэсэн үг.

Өнгөрсөн хугацааны нөхцөл байдлыг дүгнэж үзвэл бид газрын хуультай мэт боловч нөгөө талаараа хуульгүй мэт аягласан үр дагаваруудтай болсон байна. Ялангуяа тусгай хамгаалалттай газар дээр отог барих гэдэг эрхээр дамжуулаад улсын ямар ч эрхийн бүртгэлгүйгээр орон сууцууд бий болсон байна. Зайсан, тэрэлж, яармагийн асуудал ч энд яригдана.

Газрын 97-98 хувь орчмыг татвар, төлбөрөөс чөлөөлдөг. Энэ үнэгүйдлээс үүдээд авах ёстой үнэтэй зүйл маань өндөр татвартай байх ёстой. Гэтэл өндөр албан тушаалтнууд газрыг далд байдлаар үнэтэй зардаг. Тиймээс газрын шинэтгэлээр дамжуулан хамгийн далд байгаа эдийн засгийг ил болгох, улмаар татвар авах эдийн засгийн хөшүүрэгтэй хамт шийднэ.

Нөгөө талаар газрын харилцааны бодлого нь Монгол Улсын 5-6 сайдын эрхлэх асуудлын хүрээнд бодлого нь салангид байдлаар явсан байна. Тиймээс энэ салангид болсон газрын харилцааны бодлогыг нэгдмэл байдлаар, давхцалгүй байдлаар, иргэдэд нээлттэй хэлбэрээр, эрхийн хамгаалалттай байх үндсэн дээр цаашид шийдэхгүй бол хөдөө орон нутагт үүнээс болж малчид, тариаланчдын хооронд зөрчил үүсдэг байдал их болсон.

Тусгай хамгаалалттай газар дээр ашигт малтмалын лиценз олгочихдог. Тиймээс эрх зүйн хувьд ойлгомжтой, тогтсон нэгдсэн хууль дүрэмтэй болоод үүнийгээ ягштал барьж хэрэгжүүлдэг байх зарчим руу явах ёстой гэсэн агуулгаар МАН-ын бүлэг хэлэлцэж, улс төрийн шийдвэрээ гаргалаа" гэв.

Д.Тогтохсүрэн: Орост сургууль төгссөн хүмүүс төрийн ажилд гай болж байна гэж би бодохгүй байна
Д.Тогтохсүрэн: Орост сургууль төгссөн хүмүүс төрийн ажилд гай болж байна гэж би бодохгүй байна
 
АН: Улс төрийн намын тухай хуулийг хэрэгжилтийг 2027 он хүртэл хойшлуулах шалтгааныг хууль санаачлагчид нь өөрсдөө ч тайлбарлаж чадахгүй байгаа
АН: Улс төрийн намын тухай хуулийг хэрэгжилтийг 2027 он хүртэл хойшлуулах шалтгааныг хууль санаачлагчид нь өөрсдөө ч тайлбарлаж чадахгүй байгаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.