Цахим хөгжил, харилцаа холбооны яамны дэд сайд Б.Болор-Эрдэнэ Олон улсын хуралдаанд оролцож байхдаа Орост сургууль төгссөн, боловсрол эзэмшсэн төрийн дунд шатныхантай холбоотой хэлсэн үг олон нийтийн эгдүүцлийг хүргэж эхэлсэн.
Тэрбээр "Орост боловсрол эзэмшсэн, хоцрогдсон ахмад, дунд шатныхан төрийн ажлыг хурдтай явуулахад саад болсон. Энэ нь Ерөнхий сайд, Засгийн газрыг ажил хийхэд саад тотгор учруулсан" гэх утгатай үг хэлсэн.
Тэгвэл энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн тодруулахад "Хувь хүн байр сууриа илэрхийлсэн болов уу гэж бодож байна. Аль ч улсад өмнөх үеэ шүүдэггүй. Орост сургууль төгссөн хүмүүс гай болоод, чирэгдээд байгаа юм байхгүй байх. Хариуцлага тооцох эсэх нь Засгийн газрын асуудал" хэмээлээ.