Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Түүхээ сөхвөл” номын нээлт боллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 46 секунд

“Түүхээ сөхвөл” номын хурим өчигдөр Интерном их дэлгүүрт болсон байна. Зохиогч энэхүү дурсамж тэмдэглэлээ 2013 оноос эхлэн бичсэн бөгөөд үргэлж ажлаар явдаг Улаанбаатар Булганы замд бичжээ. Өөрийн туулсан амьдрал, алдаа оноо, улс төрийн он жилүүдийг эргэн дурсаж, залуус дүү нартаа сургамж болгох, өөрийн амьдралаар төлөөлүүлэн эх орныхоо түүхийн жимийг тэмдэглэн үлдээсэн уг номын редактороор  УИХ-ын гишүүн, яруу найрагч Ж.Мөнхцэцэг ажилласан байна.

 

Номын нээлтэд УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг ,Дэд бүтцийн сайд асан Б.Жигжид, Монгол Улс, ЗХУ-ын баатар Ж.Гүррагчаа, академич Л.Дашням, УГЗ зохиолч Л.Эрдэнэбулган, зохиолч, яруу найрагч Д.Урианхай нарын төр нийгмийн олон алдартнууд иржээ.

Арга хэмжээг эхлүүлж номын редактор Ж.Мөнхцэцэг хэлэхдээ “Ж.Бат-Эрдэнэ гишүүн бид хоёр тохой нийлүүлэн гэдэг шиг, ширээ залгаж суудаг. Ширээнийхээ нөхрөөр номынхоо үг үсгийг харуулъя гэсэн юм болов уу гэж ойлгосон. Тиймээс ч үзэг бариулж, үзэг дүрүүлэх учир шалтгаан минь боллоо. Редакторын хувьд 60 хувийн авьяас, 40 хувийн хөдөлмөрөөр бүтсэн ном гэж хэлэх байна. Өөрөө өөрийнхөө түүхийг өөрөө бичиж, өөрөө ном болгосон нь их онцлог юм болов уу” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

 

“Түүхээ сөхвөл” номын зохиогч, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ "Түүхээ сөхвөл гэж ном маань өөртөө тохиолдож байсан хөгжилтэй, бодууштай, сургамжтай тэмдэглэлүүдээс бүрдсэн. Ийм явдлуудаа 2013 оноос анх бичиж бага багаар цуглуулсан.  Анх эдгээр түүхүүдээ өөрийн фэйсбүүк хуудаснаа тэмдэглэж эхэллээ. Гэтэл найз нарын минь сонирхлыг их татаж, их олон лаяк цуглуулж, тэднээс ахиад өөр түүх бичээч гэх хүсэлтүүд их ирэх болсон. Үүнийгээ би бага багаар санаж, баяжуулан тэмдэглэж явдаг байснаа нэгтгээд нэг ийм ном болгосон юм. Ихэвчлэн 1990-ээд оны үед зах зээлийн ороо бусгаа үед хийж байсан наймаа, сурч байсан үе гээд дурсамжуудаасаа сэтгэлд буусныг нь тэмдэглэн үлдээсэн.  Ихэвчлэн машинд, онгоцонд бичиж тэмдэглэсэн. Булган руу байнга л ирж очно, тэр бүрд л замын тэмдэглэл маягаар бичиж явсаар нэг ном болж байна" номынхоо талаар ярилаа.

"Алтан бөмбөг" ёслолын ажиллагаа болж, оны шилдгүүдээ шалгаруулав
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.