Итэвонд болсон хэргийн улмаас жүжигчин, дуучин Lee Ji Han харамсалтайгаар амь насаа алдсан. Тэрээр ердөө 24 настай байсан ба "Produce 101 S2"-д орж олонд танигдсан байдаг. Ji Han MBC-ийн шинэхэн драм болох “The Season of Kkokdu”-д тоглож байжээ. Кино багийн зүгээс өчигдөр зураг авалтаа түр зогсоож буйгаа мэдэгдсэн байна.
Тэрээр саяхан киноны зураг авалтдаа оролцож байсан бөгөөд дуусаагүй хэсгүүд үлдсэн байжээ. Дүрийг нь өөр жүжигчнээр солих эсэхээ кино баг хараахан шийдээгүй гэнэ. Кино багийн гишүүд оршуулах ёслолд оролцжээ.