Төрсөн охиныхоо биеийг хүчээр үнэлүүлж мөнгийг нь өөрөө авч байсан эмэгтэйг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ. Тодруулбал, 15 настай С нь фэйсбүүк группуудэд “Найдвартай ахтай уулзана. Урьдчилгаа хэрэггүй. Чат” гэх зар байрлуулж, бусадтай бэлгийн харьцаанд орж төлбөр болох мөнгийг төрсөн эх Х-ийн данс руу шилжүүлдэг болох нь тогтоогдсон байна.
Улмаар охиныхоо биеэ үнэлж олсон мөнгийг "Мөнгөө шилжүүл, ахиухан мөнгөөр тохироорой, баярлалаа мөнгөний бурхаан” гэх зэргээр охин руугаа мессеж бичдэг байсныг цагдаагийн байгууллагаас тогтоожээ.
Уг хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд хүчирхийлэлтэй холбоотой хэрэг тул мэдээлэл өгөх боломжгүй аж.