Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СТАТИСТИК: Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар буурлаа

Огноо
Унших
3 минут 53 секунд

Үндэсний Статистикийн Хорооноос 2020 оны эхний дөрвөн сарын гадаад худалдааны статистик мэдээллийг танилцууллаа. 

Монгол Улс 2020 оны эхний 4 сард нийт 125 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 3.0 тэрбум америк доллар, үүнээс экспорт 1.4 тэрбум америк доллар, импорт 1.6 тэрбум америк доллар байна. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 1.3 (30.8%) тэрбум америк доллар, үүнээс экспорт 1.1 (45.3%) тэрбум америк доллароор, импорт 179.9 (10.2%) сая америк доллароор тус тус буурчээ.

Харин 2020 оны 4 дүгээр сард экспорт 337.8 сая америк долларт, импорт 424.8 сая америк доллар болж, өмнөх сараас экспорт 72.7 сая америк доллараар, импорт 13.2 сая америк доллараар тус тус өсжээ.


Гадаад худалдааны тэнцэл 2019 оны эхний 4 сард 745.8 сая америк долларын ашигтай гарч байсан бол 2020 оны 4 сард өмнөх оны мөн үеэс 958.5 сая америк доллароор буурч, 212.7 сая америк долларын алдагдалтай байна.



Манай 2 хөрш улс нь гадаад худалдааны нийт эргэлтэд хамгийн өндөр дүнг эзэлж, БНХАУ-тай 1.7 тэрбум ам.долларын худалдааг хийжээ. Энэ нь гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 58.5 хувийг эзэлж байна.

БНХАУ-д хийсэн экспорт нь манай улсын нийт экспортын дүнгийн 89.5 хувийг бүрдүүлж байна.

БНХАУ-д гаргасан бараа бүтээгдэхүүний 26.3 хувийг чулуун нүүрс, 39.6 хувийг зэсийн баяжмал эзэлж байгаа бол Их Британи улсад экспортолсон барааны 83.2 хувийг алт, ОХУ-д экспортолсон барааны 92.1 хувийг жоншны экспорт, Итали улсад экспортолсон барааны 57.8 хувийг мал амьтны самнасан үс, хялгас эзэлж байна.

Экспорт өмнөх оны мөн үеэс 1.1 тэрбум америк доллароор буурахад алтны экспорт 115.6 сая америк доллар, зэсийн баяжмалын экспорт 215.2 сая америк доллар, нүүрсний экспорт 629.0 сая америк доллароор буурсан нь голлон нөлөөлсөн байна.



Импортын гол түнш улсуудын дүнг авч үзвэл, 2020 оны эхний 4 сард, БНХАУ 31.8, ОХУ 30.1, Япон Улс 7.8, АНУ 5.2, БНСУ 4.2 хувийг тус тус эзэлж, нийт импортын 79.0 хувийг бүрдүүлж байна.



ОХУ-аас импортоор оруулсан барааны 52.3 хувийг нефтийн бүтээгдэхүүн, Япон Улсаас импортолсон барааны 61.2 хувийг суудлын автомашин, БНХАУ-аас импортолсон барааны 8.2 хувийг цахилгаан эрчим хүч, 3.7 хувийг ачааны тэрэг, 88.1 хувийг олон нэр төрлийн бага жинтэй, бараа бүтээгдэхүүн эзэлж байна.

Импорт өмнөх оны мөн үеэс 179.9 сая америк доллароор буурахад автобензины импорт 19.8 сая америк доллар, дизелийн түлшний импорт 58.6 сая америк доллароор буурсан нь голлон нөлөөлжээ.



Эрдэс бүтээгдэхүүн, нэхмэл бүтээгдэхүүн, үнэт чулуу, металл гоёлын зүйлсийн экспорт нийт экспортын 95.9 хувийг эзэлж байгаа бол импортын 66.3 хувийг эрдэс бүтээгдэхүүн, машин механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги болон хүнсний бэлэн бүтээгдэхүүний импорт эзэлж байна.


У.БИЛГҮҮН

АБГББХ: Зургаан асуудал хэлэлцэн шийдвэрлэв
АБГББХ: Зургаан асуудал хэлэлцэн шийдвэрлэв
 
Л.Энх-Амгалан: 100 мянган иргэн хүнсний талон авч байна. Цаашид хөдөлмөрийн чадвартай хүнд ХҮНСНИЙ ТАЛОН өгөхгүй
Л.Энх-Амгалан: 100 мянган иргэн хүнсний талон авч байна. Цаашид хөдөлмөрийн чадвартай хүнд ХҮНСНИЙ ТАЛОН өгөхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.