"Өргөө амаржих" газрын эмч, удирдлагуудтай холбоотой асуудал одоо ч үргэлжилсээр байна. Тус амаржих газрын орлогч П.Эрдэнэцэцэгийн "Цус үзэж сална" гэх бичлэг олон нийтийн дургүйцлийг хүргэсэн бөгөөд уг бичлэгийг эмнэлгийн эрүүл эмчилгээ эрхэлсэн дарга О.Баянжаргал ЭМЯ-нд өгсөн байна. Үүнийгээ ч зарим сайтад мэдээлжээ.
Харин түүний хариуд албан тушаалаасаа чөлөөлөгдөөд буй П.Эрдэнэцэг "Эмчилгээ эрхэлсэн дэд захирал О.Баянжаргал гэгч энэ хүн надаас 10 гаруй насаар эгч хүн. Тэгээд нууцаар бичлэг хийгээд тэрийгээ эвлүүлж нэмж, хасаж, засаж янзлаад Эрүүл мэндийн яамандаа өгөөд яам нь олон нийтэд цацсан байдаг шүү. Дуугүй байнаа гэдэг тэнэгүүдтэй тэрсэлдэхээс залхсан хэрэг шүү" хэмээжээ.