Энэ мэдээ хуучирсан буюу 2026/07/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Өргөө”, “Хүрээ”, “Амгалан” амаржих газруудад шаардлагатай хөрөнгө оруулалт, төсвийн тооцоог боловсруулан НИТХ-д өргөн мэдүүлэхийг даалгажээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 57 секунд

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Н.Наранбаатар Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн XII хуралдааны үеэр, Хууль, эрх зүйн орчинд нийцүүлэх, эрүүл мэндийн байгууллагуудын тогтвортой үйл ажиллагааг хангах, тусламж үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлж, тусламж, үйлчилгээний эрэлт хэрэгцээг хангах зорилгоор нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх хүүхдийн төв” болгон хөгжүүлэх шаардлага үүссэн гэдгийг онцолсон байна.

Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нийслэлийн “Өргөө”, “Хүрээ”, “Амгалан” амаржих газрууд барилга байгууламж, тоног төхөөрөмж, хүний нөөцийн хувьд харилцан адилгүй тул тус бүрд нь нарийвчилсан судалгаа хийж, шаардлагатай хөрөнгө оруулалт, төсвийн тооцоог боловсруулан НИТХ-д өргөн мэдүүлэхийг холбогдох албаныханд үүрэг болгожээ.

Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийн хөдөлгөөнийг түр хугацаанд хэсэгчлэн хязгаарлана
Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийн хөдөлгөөнийг түр хугацаанд хэсэгчлэн хязгаарлана
 
Маргааш Улаанбаатарт 17 хэм дулаан, оройдоо бага зэрэг бороотой
Маргааш Улаанбаатарт 17 хэм дулаан, оройдоо бага зэрэг бороотой
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/07/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.