Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн Газраас санаачлан 2020 оны 5-р сарын 18-наас эхлэн нэг сарын туршид Европын Кино Наадмыг цахим хэлбэрээр зохион байгуулна.
Кино урлаг бол бүх урлагийн дундаас тѳрсѳн цогц мэдрэмж бөгөөд үндэс, угсаа, шашин, соёлоос үл хамааран ойлгогдох хэл юм. Тийм ч учраас энэхүү кино наадмаар дамжуулан бидний нийтлэг үнэт зүйл болох хүний эрх, эрх чөлөө, ардчилал, эрх тэгш байдал, хууль дээдлэх ёсны талаар өгүүлэх гэж зорьж байгаа гэж зохион байгуулагчид онцлов.
Кино наадмын хүрээнд толилуулах бүтээлүүд нь Европын кино наадмуудаас тэргүүн шагнал хүртэж, кино шүүмжлэгчдийн өндөр шалгуурыг даван сонгогдсон бүтээлүүд юм. Европын Холбооны 15 гишүүн орны 16 бүтээл монгол хэлнээ хөрвүүлэгдэн үзэгчдийн хүртээл болно.
Кино наадмыг үзэх сонирхолтой хүн бүр бүтэн сарын хугацаанд www.festivalscope.com сайтад зочлон дуртай киногоо үзэх боломжтой.
Кино наадамд оролцож буй бүтээлүүдтэй ЭНД дарж танилцаарай.