Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АНУ, Хятадын талууд “нэгдүгээр үе шат“-ны худалдааны гэрээнд гарын үсэг зурлаа

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 32 секунд

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп "нэгдүгээр үе шат"-ны худалдааны гэрээнд гарын үсэг зурсныг албаны хүмүүс мэдэгдлээ. Америк фермерийн бүтээгдэхүүнээ Хятадад нийлүүлэх нөхцөлтэйгөөр удахгүй тогтоохоор төлөвлөөд байсан татварыг зогсоож, одоо оршиж буй зарим татварыг багасгахаар болсон байна.

Трамп арван сард нэгдүгээр үе шат”-ны худалдааны гэрээг хийнэ гэдгээ зарласан. Түүнээс хойш хоёр тал гэрээний нарийн асуудлууд дээр хэлэлцсээр байсан юм. Уг гэрээгээр Трампын зорьж байсан хятадын эдийн засаг дахь томоохон бүтцийн өөрчлөлтийг авчрахгүй.

Худалдааны гэрээгээр Хятадаас ирж буй тоглоом, цахилгаан бараа бүтээгдэхүүнд 12 сарын 15-нд ногдуулахаар төлөвлөөд байсан 160 тэрбумын татварыг хойшлуулахаар болсон байна. Одоо байгаа татваруудыг мөн тавин хувиар бууруулна гэдгийг эх сурвалжууд мэдээлжээ. Харин оронд нь Хятад Америкаас газар тариалангийн бараа бүтээгдэхүүн авахаар болжээ. Хятад өмнөх хэлэлцээрүүд дээр адилхан амлалт өгсөн боловч их хэмжээний худалдааг хийхгүй байсан юм.

Трамп өөрийн твиттер хуудас дээр Хятадтай том гэрээ хийхэд тун ойрхон байна. Тэд үүнийг хүсэж байгаа, бид ч бас адил. гэж жиргэжээ.

 

 

 АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп нэгдүгээр үе шатны худалдааны гэрээнд гарын үсэг зурсныг албаны хүмүүс мэдэгдлээ. Америк фермерийн бүтээгдэхүүнээ Хятадад нийлүүлэх нөхцөлтэйгөөр удахгүй тогтоохоор төлөвлөөд байсан татварыг зогсоож, одоо оршиж буй зарим татварыг багасгахаар болсон байна.

Эх сурвалж: CNN

 

Их Британийн сонгууль: Урьдчилсан дүнгээр Консерватив нам ялалт байгуулж байна
Их Британийн сонгууль: Урьдчилсан дүнгээр Консерватив нам ялалт байгуулж байна
 
Нүүрс тээврийн жолооч нар албадан хөдөлмөрт өртөж байна
Нүүрс тээврийн жолооч нар албадан хөдөлмөрт өртөж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.