Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Их Британийн сонгууль: Урьдчилсан дүнгээр Консерватив нам ялалт байгуулж байна

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 51 секунд

Сонголтоо хийснийхээ дараа иргэдийн мэдүүлсэн дүнгээр(exit poll) Консерватив нам 368 суудалтай болохоор байна. Энэ нь 2017 оны сонгуулиас 50-иар илүү болж байгаа юм. Нийтийн танхимд ялалт байгуулахын тулд аливаа нам 326 суудал авсан байх шаардлагатай.

Санал авах байранд хийгдсэн судалгаанаас үзэхэд Лэйборист нам парламентад эзлэх хувь 2017 оны сонгуулиас 12%-иар буурах төлөвтэй бол консерватууд 2.5%-иар өссөн үзүүлэлттэй гарна. Жижиг намуудын хувьд өссөн үзүүлэлттэй байна.

Одоогийн байдлаар гараад байгаа албан ёсны дүнгээр Английн зүүн хойд хэсэгт орших Blyth Valley-д консерватив нам ялалт байгуулаад байна. 1950 оноос хойш Blyth Valley-д лейбористууд ялсаар ирсэн ч энэ удаа Иан Леви 17,440 хүний саналаар ялалт байгууллаа.

Сонгуулийн судалгааг 144 сонгууль авах байранд, 22,790 хүнээс авсан гэж Жон Куртис BBC-д мэдээлжээ. Дотоод хэргийн сайд Прити Пател “Хэрэв засгийн эрхийг авч чадвал Брекситийг хэрэгжүүлэх үйл явцыг эхлүүлнэ” гэж хэлсэн.  

Ерөнхий сайд Борис Жонсон удирддаг Консерватив нам энэ ээлжит бус сонгуульд олонхын суудлыг авч чадвал Их Британи улс ирэх сард ЕХ-ноос гарах асуудал шийдэгдэнэ.  

Хэрэв албан ёсны дүн адилхан гарвал 1987 оноос хойшхи Консерватив намын хамгийн том ялалт болох бол, Лэйборист нам 71 суудал алдаж, 1935 оноос хойшхи хамгийн муу үзүүлэлт харуулах нь.  

Лэйбористуудын хувьд энэ сонгууль хүнд цохилт болж байгаа бөгөөд намын зарим гишүүд Жереми Корбины удирдлагыг буруутгаад байгаа бол зарим нь Брекситийг буруутгаад байна.

Сонгуулийн урьдчилсан дүн гарсны дараа фунт стерлингийн доллар, евротой харьцах ханш чангараад байна.

Эх сурвалж: BBC

 
Зөвшөөрөлтэй барилгуудын жагсаалтыг www.uda.ub.gov.mn сайтаас харах боломжтой
Зөвшөөрөлтэй барилгуудын жагсаалтыг www.uda.ub.gov.mn сайтаас харах боломжтой
 
Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангахаар ажлын хэсэг хуралдана
Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангахаар ажлын хэсэг хуралдана
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.