Эрүүл мэндийн яамнаас Ковид-19 халдварын тархалтын талаар мэдээлэл хийж байна.
Манай улсын хувьд одоогийн байдлаар 42 тохиолдол бүртгэгдэж, 15 хүн эдгэрч, ХӨСҮТ-д 27 иргэн эмчлэгдэж байна.Өнөөдрийн байдлаар 983 хүн ажиглалт тусгаарлалтанд байна.
Гадаадад амьдарч байгаа монголчуудаас нийт 30 хүн коронавирусний халдвар авсан байна. Үүнээс 13 хүн эдгэрч бусад иргэд гэрийн тусгаарлалтанд байна.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Өнөөдөр ХӨСҮТ-өөс нэг хүн эдгэрч гараад дараагийн шатны ажиглалт руу шилжиж байна. Ингээд эдгэрсэн хүний тоо 15 болж байна.
Өчигдөр гурван лабораторид нийт 80 хүний шинжилгээг хийсэн. Бүх шинжилгээний хариу сөрөг гарсан.
ХӨСҮТ-өөс гарч байгаа иргэдээс бид таван төрлийн сорьц авч 2-3 хоног давтан шинжлээд халдвар илрэхгүй бол дараагийн шатны тусгаарлалт руу шилжүүлэх дарааллаар ажиллаж байна.
Өнөөдөр дэлхийн сувилагч, бага эмч нарын баярын өдөр тохиож байна. Эмчийн найдвартай туслагч, хамтран ажилладаг алтан гартай, зөөлөн цагаан сэтгэлтэй бүх сувилагч, бага эмч нартаа Дэлхийн сувилагч, бага эмч нарын баярын мэнд хүргэе. Та бүхэндээ эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье.