Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулахад өлзийтэй сайн

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 11 секунд

Өнөөдөр аргын тооллын 2022.10.22, бямба гараг

Наран ургах шингэх: 07:21-17:51 цаг

Үс засуулбал:Өлзийтэй сайн.

Барилдлага: Үл тохирохын барилдлагатай өдөр.

-Билгийн тооллын 27, шар бич, харцага-11 од, суудал ус, мэнгэ 5 шар, үл тохирохын барилдлагатай өдөр.

-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:21-17:51.

-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), хонь(13:40-15:40) болой.

-Хүний сүлд нүд, өвдөг, хөлний булчинд, гэрийн сүлд голомтонд орших болой.

-Үс засуулахад сэтгэл амгалан өлзийтэй сайн. Гэвч бар, гахай, хулгана, үхэр жилтнээ муу цээрлэвэл зохилтой.

-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.

-Луу, бич, үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар, гахай, хулгана жилтнээ сөрөг муу.

-Аливаа санасан үйлс сэтгэлчлэн бүтмүй. Харин амраг садан бололцох, багш шавь барилдах, байшин сав дээр гарах, шинэ хувцас өмсөх, эсгэх, чимэг оёх, худалдаа хийх, худаг малтах, анд бололцох, бэрийн үйлд муу.

Явган хүний зам дээрх зөрчлийг баримтжуулаад урамшуулал авдаг болно
Явган хүний зам дээрх зөрчлийг баримтжуулаад урамшуулал авдаг болно
 
МАРГААШ: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.