Сүүлийн өдрүүдэд энэ жилийн сар шинийн битүүний өдөр тасарна, тасрахгүй гэх мэдээллүүд гараад буй. Энэ талаар лам нар, зурхайчид олон талын байр суурийг илэрхийлж байна. Тухайлбал,
Гандантэгчэнлин хийдийн Гэвш, зурхайч лам Г.Батсуурь "Билгийн тооллын битүүний өдөр тасарч байгаа. Гэхдээ ард иргэд битүүлж болно" гэсэн бол Шар зурхайч М.Намсрай "Битүүний өдөр тасарна гэж байхгүй. Луу жил бол эхийн сэтгэл гэхээсээ илүү маш сайхан эр жил орж байна. Хоёрдугаар сарын 9-нд битүүлж, 10-нд шинэлнэ" гэсэн юм.