“Эрдэнэс-Тавантолгой” ХК долоо хоног бүрийн даваа гарагт хийдэг ээлжит хэвлэлийн бага хурлаа /2020.05.11/ зохион байгуулж тус компанийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын захирал Х.Нурлат, Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах хэлтсийн дарга М.Амарбаяр нар мэдээлэл өглөө.
М.Амарбаяр "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч 2.512.00 иргэн байгаа бөгөөд үүнээс 1.718.296 иргэн хувьцааны дансаа нээлгэсэн байна. Түүнчлэн эдгээр хувьцааны дансаа нээлгэсэн иргэдийн 425.000 нь банкны дансаа мэдүүлж баталгаажуулсан байна. Банкны дансаа холбуулж баталгаажуулсан иргэдийн ногдол ашиг тухайн дансанд нь шилжинэ. Харин бүртгүүлээгүй иргэдийн хувьд НӨАТ-ын буцаан олголт авдаг бол тухайн дансаараа авах боломжтой. Мөн хүүхдүүдэд хүүхдийн мөнгө авдаг дансаар нь ногдол ашгийг шилжүүлнэ. Эдгээрийн алинд нь ч хамаарахгүй буюу хувьцааны дансаа нээлгээгүй, И баримт апп хэрэглэдэггүй иргэдийн ногдол ашгийг шилжүүлэх ажилд хүндрэл гарч байгаа. Тиймээс И баримт аппликэйшнээр НӨАТ буцаан олголт авдаггүй иргэд заавал хувьцааны дансаа нээлгэж, банкны дансаа мэдүүлсний дараа ногдол ашгаа авах боломж бүрдэх юм" гэв.