Виртуал хөрөнгө эзэмшигчдийн эрхийг хамгаалах холбооноос мэдээлэл хийлээ.
Виртуал хөрөнгө эзэмшигчдийн эрхийг хамгаалах холбооны үүсгэн байгуулагч Б.Амарсанаа: "Иргэдээс хамгийн их гомдол ирж буй "ворлд плас дижитал" компани буюу "ворлд плас койн"-ы эзэмшигчдэд 13 асуулга бүхий албан шаардлага хүргүүлэхээр мэдэгдсэн. Гэвч оффис нь тоосондоо дарагдчихсан, хоосон байна.
"Ворлд плас дижитал" компанийн хувь эзэмшиж байсан Хакухо М.Даваажаргал компаниас хасагдсан байна. Алдар нэртэй хүмүүсийн нэрийг ашиглаж хүмүүсийн итгэлийг олж мөнгө босгосны дараа энэ хүн компанийн хувьцаа эзэмшигчээс хасагдсан асуудлаар хариулт авахыг шаардаж байна" гэв.