Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Долгорсүрэн: Виртуал хөрөнгө нь залилан, луйврын шинжийг агуулдаггүй бөгөөд СЗХ-оос тус зах зээлийг илүү нарийн зохицуулалттай, мэргэжлийн болгох бодлого баримталж байна

Огноо
Унших
2 минут 6 секунд

Цагдаагийн ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хороотой хамтран өнөөдөр /2023.02.06/ койн, крипто валюттэй холбоотой цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийх үеэр СЗХ-ны Хяналт, шалгалт, зохицуулалтын газрын дарга Б.Долгорсүрэн дараах мэдээллийг өгөв.

Тодруулбал, "Дэлхий дээр 22 мянга орчим койн байдаг. Харин манай улсын хувьд "Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль" батлагдахаас өмнө 64 хуулийн этгээд олон нийтээс хөрөнгө татах үйлчилгээг явуулж байсан бол одоогоор 40 нь СЗХ-д бүртгэлтэй байгаа.

Үлдсэн нь СЗХ-д хандаагүй байна. Мөн СЗХ хуулийн шаардлага хангаагүй виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлж буй 10-аад хуулийн этгээдийн үйл ажиллагааг хаах шаардлага хүргүүлсэн.

Монгол Улсад эрх зүйн орчин бүрдэж байна гэж харж байгаа. Хууль батлагдсанаас хойш шинэ койн гарч ирээгүй байна. Мөн Эл Салвадор, Төв Африкийн Бүгд Найрамдах Улс нь крипто хөрөнгийг албан ёсны мөнгөн тэмдэгт гэж хуульчилсан байна. Бүхий л виртуал хөрөнгө нь залилан луйварын шинжийг агуулдаггүй бөгөөд СЗХ-оос тус зах зээлийг илүү нарийн зохицуулалттай, мэргэжлийн болгох бодлого баримталж байгаа. Хориглохоос илүүтэй зохицуулах ёстой.

Койн токен нэрийн дор халхавчлах зорилгоор бусдаас хөрөнгө татсан үйлдлийг цаашид шалгах болно. Түүнчлэн, Монгол Улсад Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль батлагдахаас өмнө нийт 64 виртуал хөрөнгө олон нийтээс хөрөнгө татсан тул хянан шалгах чиг үүрэг бүхий төрийн байгууллагууд хамтарсан ажлын хэсэг бүх виртуал хөрөнгө гаргагч байгууллагын үйл ажиллагаа, хөрөнгийн зарцуулалт зэргийг шалгаж байна" гэсэн юм.

ШУУД: “Эрдэнэс Монгол “ХХК-ийн ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт дууссантай холбоотой мэдээлэл хийж байна
ШУУД: “Эрдэнэс Монгол “ХХК-ийн ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт дууссантай холбоотой мэдээлэл хийж байна
 
ВИДЕО: Битүү шөл хийх АРГА
ВИДЕО: Битүү шөл хийх АРГА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.