Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МОНГОЛ БАНК: Крипто валютад хөрөнгө оруулсан бол хэзээ нэгэн цагт алдах нь тодорхой

Огноо
Унших
1 минут 31 секунд

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуультай холбогдуулан Монголбанкны дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван мэдээлэл өглөө. Тэрбээр "Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль нь зөвхөн үйлчилгээ үзүүлэгчийг зохицуулна. Түүнээс виртуал хөрөнгийг үйлчилгээ үзүүлэгчийн өөрийнх нь шинж чанар, харилцааг энэ хуулиар зохицуулахгүй. Тиймээс иргэд, ААН, хуулийн этгээд нь виртуал хөрөнгө гэж нэрлэгдэж буй крипто валютад хөрөнгө оруулсан бол зах зээлийн харилцаагаар үүсэх эрсдлээ 100 хувь өөрөө хариуцна. Койн арилжих цикл заавал дуусна. Энэ нь хэзээ нэг цагт крипто валютад хөрөнгө оруулсан хүн өөрийн оруулсан хөрөнгөө алдах нь тодорхой.

Крипто валют гэж нэрлэгдэж буй эдгээр койнуудын ард ямар ч бодит үнэ цэнэ байхгүй. Үүний ард түргэн хугацаанд амар хялбар аргаар мөнгө олох гэсэн хүмүүсийн сэдэл л байгаа. Одоо хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа үндэсний төлбөрийн системийн тухай хууль болон төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн дагуу ямар ч төрлийн крипто валют, койныг төлбөр тооцоонд ашиглахгүй. Хэрэв ямар нэг байдлаар тооцоо хийсэн ААН-ыг хариуцлагад татна" гэлээ.

Б.Энхбаяр: Аливаа асуудлыг аль болох хуулиар шийддэг зарчимд шилжиж байгаа нь зөв
Б.Энхбаяр: Аливаа асуудлыг аль болох хуулиар шийддэг зарчимд шилжиж байгаа нь зөв
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны өр төлбөрт хүлээн авсан “Шинэ Яармаг” хорооллын зарим орон сууцнуудыг нийслэлийн өмчид шилжүүлэх шийдвэрийн төслийг ЗГ-ын хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэгдлээ