Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зүүн бүсийн үйлдвэрийн төмөр замын зарим хэсгийг ашиглалтанд орууллаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 33 секунд

Тавантолгой түлш ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэрт нүүрс буулгах зориулалт бүхий өндөрлөсөн тавцантай 320 метр төмөр замыг барьж дуусгалаа.

Засгийн газрын тогтоолоор сайжруулсан шахмал түлшний түүхий эдийг авто замаар бус төмөр замаар татан авах шийдвэрийг гаргасан. Тогтоолын хүрээнд зүүн бүсийн үйлдвэрт төмөр зам барих ажлыг энэ оны долдугаар сараас эхлүүлсэн. Энэ төмөр замыг ашиглалтад оруулснаар сайжруулсан түлшний түүхий эдийг авто замаар тээвэрлэхгүй гэсэн үг. Ингэснээр авто зам дагасан осол аваар буурч, замын эвдрэл гэмтэл гарах нь буурна гэдгийг Худалдан авах ажиллагааны албаны дарга Б.Лхагвасүрэн хэлж байлаа.

Төмөр зам барих ажлыг хоёр багцад хувааж байгаа бөгөөд эхний багц ажил болох өндөрлөсөн тавцан бүхий төмөр зам ийнхүү ашиглалтад орж байгаа юм.

Хоёрдугаар багц ажлын хүрээнд 4 км бүхий гаалийн терминал, сайжруулсан шахмал түлшний түүхий эд буулгах талбай зэргийг барьж байгуулах юм. Энэ ажлыг ирэх аравдугаар сарын 30 гэхэд ашиглалтад оруулахаар ажиллаж байна гэдгийг албаныхан хэлж байлаа.
Зам барих энэхүү ажлыг Улаанбаатар төмөр зам болон Талын төмөр зам ХХК хамтран гүйцэтгэж байгаа юм.

ЕРӨНХИЙ САЙД: Гашуун сухайтын төмөр зам 16 жил гацаагүй байсан бол хамгийн багадаа 50-60 орчим их наяд төгрөг Монгол Улсад орж ирэх байсан
ЕРӨНХИЙ САЙД: Гашуун сухайтын төмөр зам 16 жил гацаагүй байсан бол хамгийн багадаа 50-60 орчим их наяд төгрөг Монгол Улсад орж ирэх байсан
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд