Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

А.Амбасэлмаа: 107 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 27 секунд

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ.

Манай улсын хувьд одоогийн байдлаар 42 тохиолдол бүртгэгдэж, 14 хүн эдгэрч, ХӨСҮТ-д 28 иргэн эмчлэгдэж байна.Өнөөдрийн байдлаар 980 хүн ажиглалт тусгаарлалтанд байна. 24 цагийн хугацаанд 119 дугаарын утас руу 166 дуудлага ирж зөвлөгөө авсан байна. АНУ, ОХУ -аас шуурхай дуудлага ирүүлж эмнэлзүйн шинж тэмдгийн талаар зөвлөгөө авчээ.

Гадаадад амьдарч байгаа монголчуудаас нийт 30 хүн коронавирусний халдвар авсан байна. Үүнээс 13 хүн эдгэрч бусад иргэд гэрийн тусгаарлалтанд байна. 

ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга  А. Амбасэлмаа: 5 дугаар сарын 10-ны өдөр Улсын хэмжээнд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. ХӨСҮТ, Дархан-уул аймгийн лаборатороор нийт 107 хүнд шинжилгээ хийсэн. ХӨСҮТ,  Дорноговь аймаг, Нийслэлийн тусгаарлах байруудад тусгаарлагдаж буй  82 хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д эмчлэгдэж буй 26 иргэний биеийн байдал хэвийн, харин 2 иргэний биеийн байдал хүнд байна.  

БНСУ-ын тусгай нислэгээр ирсэн иргэдэд 2 удаа давтан шинжилгээ хийсэн. Энэ долоо хоногт Франкфуртээс ирсэн иргэдийн давтан шинжилгээг хийнэ. 

Д амин дэмийн дутагдал Ковид-19-ийн нас баралтад нөлөөлж байгааг тогтоожээ
Д амин дэмийн дутагдал Ковид-19-ийн нас баралтад нөлөөлж байгааг тогтоожээ
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт - 15 хэм хүйтэн байна
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт - 15 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.