Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д амин дэмийн дутагдал Ковид-19-ийн нас баралтад нөлөөлж байгааг тогтоожээ

Ангилал
COVID-19
Огноо
Унших
3 минут 13 секунд

Түлхүүр мэдээлэл:

  • Д амин дэмийн дутагдал нь Ковид-19-ийн нас баралтын түвшинд нөлөөлж байгааг олж тогтоожээ.
  • Дархлааны хэт идэвхжилээс үүдсэн цикотины шуурга нь уушгийг гэмтээж, үхэлд хүргэдэг байна.
  • Харин коронавирус өөрөө уушгийг устгадаггүй аж.

Д амин дэмийн дутагдал ба Ковид-19-ийн нас баралт

Судлаачид Ковид-19 халдвар тээгчдийн нас баралтын түвшин нь Д амин дэмийн дутагдалтай нягт холбоотой байгааг судалгаагаар олж тогтоожээ. Тодруулбал, Ковид-19-өөр өвчлөгсдийн нас баралтын түвшин өндөр байгаа Итали, Испани зэрэг улсын хүн амын дунд витамин Д-ийн дутагдал бусад улстай харьцуулахад өндөр байсан аж. Уг судалгааг АНУ-ын Northwestern их сургуулийн судлаачдаар удирдуулсан баг Хятад, Франц, Герман, Итали, Иран, Өмнөд Солонгос, Испани, Швейцарь, Их Британи, Америк зэрэг улсуудын эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдийн дата мэдээлэлд дүн шинжилгээ хийснээр олж тогтоосон байна.

Д амин дэмийн түвшин ба цикотины шуурга

Судлаачид мөн Д амин дэмийн түвшин болон цикотины шуурга хоёрын хооронд хүчтэй холбоо хамаарал байгааг ажиглажээ. Цикотины шуурга гэдэг нь хэт идэвхитэй дархлааны тогтолцооны улмаас үүссэн гиперинфляцит үрэвсэл юм. Энэ талаар Northwestern их сургуулийн Маккормик инженерийн сургуулийн судалгааны ажилтан Али Данешхах хэлэхдээ,

“Цитокины шуурга нь уушгийг гэмтээж, амьсгалын замын цочмог хямралын синдром үүсгэн улмаар өвчтөнийг үхэлд хүргэдэг. Энэ бол шинэ коронавирусний халдвар авсан хүмүүсийн үхлийн гол шалтгаан юм. Өөрөөр хэлбэл, дархлааны тогтолцооны хэт идэвхтэй, буруу үйл ажиллагаатай холбоотой. Түүнээс биш, вирус өөрөө уушгийг устгаад байгаа юм биш.” хэмээн тайлбарлажээ.

Гэсэн хэдий ч эрдэмтэд Д аминдэмийг нэмэгдүүлэх үүднээс нэмэлт тэжээл хэрэглэх хэрэггүйг анхааруулсан байна.

Судалгааг удирдан явуулсан Вестим Бэкман хэлэхдээ, "Д аминдэмийн дутагдал нь нас баралтын чухал шалтгаан болдог гэдгийг хүмүүс мэдэж байх нь чухал боловч Д витаминыг хүн болгонд шахах хэрэггүй. Учир нь энэ талаар илүү нарийвчлан судлах шаардлагатай байгаа бөгөөд бидний судалгааны ажлын дараагийн бай үүнд чиглэгдэнэ гэдэгт итгэж байна. Цаашдаа энэхүү судалгааны дата мэдээлэл нь нас баралтын механизмыг тодорхой болгож, эмчилгээний шинэ зорилт дэвшүүлэхэд тус болно гэдэгт найдаж байна” гэжээ.

Эрдэмтэд Д аминдэм хэрхэн Ковид-19-ийн хүндрэлээс сэргийлдэг болохыг тодорхой олж мэдэхийн тулд цааш лавшруулан судална гэсэн байна.

Дэвсгэр мэдээлэл: Өнөөдрийн байдлаар Ковид-19 халдвар авсан хүмүүсийн тоо дэлхий даяар 4,1 саяыг давж, уг халдвараар өвчилсөн 1,4 сая хүн эдгэжээ.

Эх сурвалж: Marketwatch.com 

Төмөр замын тээврийн орлого 7.4 хувиар өсжээ
Төмөр замын тээврийн орлого 7.4 хувиар өсжээ
 
Улсын аварга О.Хангай түрүүлж, Улсын заан Б.Серик үзүүрлэлээ
Улсын аварга О.Хангай түрүүлж, Улсын заан Б.Серик үзүүрлэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.