Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Үс засуулахад сайн

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 34 секунд

Аргын тооллын: 2022-10-18, Мягмар гараг

Наран ургах шингэх: 07:15-17:59.

Үс засуулбал: Үс засуулахад эд эдлэл, идээ ундаа олдох төгс жаргалантай сайн.

Барилдлага: арвидахын барилдлагатай өдөр.

-Билгийн тооллын 23, хөх луу, найралт эх-7 од, суудал гал, мэнгэ 9 улаан, арвидахын барилдлагатай өдөр. Лусын буулттай өдөр.

-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:15-17:59.

-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.

-Хүний сүлд элэг, сүүж, хөл, хөмхийд, гэрийн сүлд шүтээнд орших болой.

-Үс засуулахад эд эдлэл, идээ ундаа олдох төгс жаргалантай сайн. Гэвч нохой, бич, тахиа, могой, морь жилтнээ муу цээрлэвэл зохилтой.

-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.

-Хулгана, луу, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин нохой, бич, тахиа жилтнээ сөрөг муу.

-Аливаа санасан үйлс сэтгэлчлэн бүтмүй. Харин цэрэгт мордох, онгоц, сал, модон тээрэм урлах, гүүр барих, хануур төөнүүр хийлгэх, газар малтах, оёх шидэх, эсгэх, эм найруулах, замд гарах, бэрийн үйл, үхэгсдийн үйл, худаг малтах, мал худалдах, арилжаа хийхэд муу. Эр хүн хэрэг чирэгдэлд холбогдохоос болгоомжилж явах ёстой. Хүн мал амгалангүй тул хичээн сэрэмжлэх хэрэгтэй.

47 настай эмэгтэйг согтуурсаныг нь далимдуулж 23 настай залуу хүчирхийлжээ
47 настай эмэгтэйг согтуурсаныг нь далимдуулж 23 настай залуу хүчирхийлжээ
 
Н.Багабанди: Намын жагсаалтаар орох хүмүүс БЭЛТГЭГДСЭН  байх ёстой
Н.Багабанди: Намын жагсаалтаар орох хүмүүс БЭЛТГЭГДСЭН байх ёстой
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.