Цагдаагийн байгууллагад "Баянзүрх дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах зочид буудлын орчимд үл таних хүн миний хоолойг боож, гар утас дээрэмдсэн" гэх дуудлага ирсний дагуу тус дүүрэг дэх цагдаагийн 2-р хэлтсээс шалгахад 47 настай эмэгтэйг 2022 оны аравдугаар сарын 17-ны өдрийн 03 цагийн үед хохирогчийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдлыг далимдуулж үл таних хүн биед нь халдан ухаан алдуулан хүчирхийлж хохирогчийн гар утсыг дээрэмдсэн болох нь тогтоогдсон байна.
Тус хэргийг шуурхай илрүүлэх чиглэлээр Дүүрэг дэх цагдаагийн 2-р хэлтсийн эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид шуурхай ажиллан уг гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй 1999 онд төрсөн "Э" гэгчийг дайчлан баривчилж үзлэг, шалгалт хийж хохирогчийн гар утсыг биеэс нь хураан авч мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна. Хохирогч эмэгтэй нь одоо эмнэлэгт эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа аж.