Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цахим спортын “Tiger” баг Ази тивийн аваргаар шалгарлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 0 секунд

"ESL One: Road to Rio" тэмцээн буюу энэ жилийн CS:GO major тэмцээний Азийн цувралын эхний аварга шалгаруулах тэмцээний аваргаар Монгол Улсын "Tiger" баг тодорлоо. 

"Тiger" баг нь аваргын төлөө Азийн чансааг 2 жилийн туршид тэргүүлсэн ""Tyloo багтай финалын тоглолтонд учраа таарч 2:1 харьцаатайгаар ялалт байгууллаа. 

Уг тэмцээнд Азийн шилдэг 8 баг оролцсоны гурав нь Монгол Улсын баг байсан юм. Эдгээрийн нэг нь болох "Tiger" баг аваргаар нь тодорч байна. 

Дэлхийн аваргын хэмжээний томоохон тэмцээнд Ази тивийг төлөөлж ганц баг өрсөлдөх бөгөөд үүний дараа болох дахин хоёр цуврал тэмцээнээс хамаарч Ази тивийг ямар баг төлөөлж оролцох нь тодорхой болох юм. 

Эх сурвалж: Монголын Электроник Спортын холбоо

У.БИЛГҮҮН

Apple компани коронавирустэй тэмцэх Францын засгийн газрын хүсэлтээс татгалзжээ
Apple компани коронавирустэй тэмцэх Францын засгийн газрын хүсэлтээс татгалзжээ
 
Маргааш нийслэлд 3 хэмийн дулаан, ялимгүй хур тунадас орно
Маргааш нийслэлд 3 хэмийн дулаан, ялимгүй хур тунадас орно
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.