Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Apple компани коронавирустэй тэмцэх Францын засгийн газрын хүсэлтээс татгалзжээ

Ангилал
COVID-19
Огноо
Унших
2 минут 12 секунд

Түлхүүр мэдээлэл:

  • Францын засгийн газар нийт нутаг дэвсгэрээ 2 хэсэгт хувааж, шат дараалан хөл хориог сулруулахаар болжээ.
  • Үүнтэй холбогдуулан вирусний халдвартай хүнийг тандах StopCovid апп-ийг ашиглалтад оруулахаар болсон байна.
  • Тус апп-ийг гар утсандаа татсанд IPhone утас хэрэглэгчдийн Bluetooth тохиргоор байнга асаалттай байлгахыг Apple компаниас хүссэн ч татгалзсан хариу авчээ.

Францын засгийн газар нийт нутаг дэвсгэрээ улаан-халдварын тархалт өндөртэй, ногоон-халдварын тархалт бага гэсэн 2 бүсэд хувааж тодорхой нөхцөлтэйгээр 5 дугаар сарын 11-нээс шат дараалан хөл хориог сулруулах байдлаар хэвийн байдалд шилжиж, эдийн засгаа дэмжих төлөвлөгөөг эцэслэсэн байна. Ийнхүү хөл хориог цуцлах болсонтой холбоотойгоор коронавирусний халдвартай хүнийг хаана, хэнтэй уулзаж байгааг тогтоох “StopCovid” нэртэй аппликейшнийг 6 дугаар сарын 2-ны өдрөөс ашиглахаар болжээ. Энэ хүрээнд тус аппликейшнийг iPhone загварын утсанд суулгасан хэрэглэгчийн Bluetooth тохиргоог байнга “On” болгож тохируулахыг Франц улсын засгийн газар “Apple” компаниас хүссэн ч татгалзсан хариу авсан байна.

Үүнээс гадна Францад коронавирусний халдварын анхны тохиолдол албан ёсоор бүртгэгдэхээс сарын өмнө буюу 2019 оны 12 дугаар сард илэрсэн гэсэн мэдээлэл гарав. Учир нь,

Парисийн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт 2019 оны 12 дугаар сар болон 2020 оны 01 дүгээр сард ханиад, хатгаа, амьсгалын замын эмгэг шинж тэмдгээр хэвтэн эмчлүүлсэн 24 өвчтөний дээжид дахин шинжилгээ хийж үзэхэд 1 өвчтөн коронавирусний халдвартай байсан нь батлагдсан байна. Иймд дурдсан хугацаанд бусад хот, дүүргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн хүмүүсийн дээжид дахин шинжилгээ хийж эхэлжээ.

Дэвсгэр мэдээлэл: Өнөөдрийн байдлаар Франц улсад 176,000 гаруй халдварын тохиолдол бүртгэгдэж, 26,310 хүн нас бараад байна.
Ковид-19-ийн шинж тэмдэг илрээгүй халдвар тээгчдийг 4 ангилжээ
Ковид-19-ийн шинж тэмдэг илрээгүй халдвар тээгчдийг 4 ангилжээ
 
“Олон улсын сувилагчдын өдөр” тохиож байна
“Олон улсын сувилагчдын өдөр” тохиож байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.