Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

н.Өнөржаргал: “Өргөө“ амаржих эмнэлэгт нэг ч эхоны эмч байхгүй, 4-5 эмч байсан боловч дарамталсаар байгаад гаргачихсан

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 36 секунд

"Өргөө" амаржих газрын ҮЭХ- ноос тус эмнэлгийн захирал Ж.Энхцэцэгийг халагдсан асуудлаар мэдээлэл хийлээ.

"Өөрийн хүсэлтээр ажлаас гарсан хүмүүс тодорхой хугацаанд ажилгүйдлийн тэтгэмж авдаг. Гэтэл тухайн хугацаанд тушаалыг нь гаргахгүй байсан учир эдгээр хүмүүс тэтгэмжээ авч чадалгүй хоцорсон. Жишээлбэл, захиргаанд 37 хүн ажиллаж байснаас одоогийн байдлаар 4 хүн л үлдсэн.

Эмнэлгийн удирдлага зохион байгуулалт алдагдсантай холбоотойгоор манай эмнэлгийн тусламж үйлчилгээ доголдож эхэлсэн.

Ж.Энхцэцэг дарга өөрийн цахим хуудсаар дамжуулан 15 зүйлээр биднийг гүтгэн доромжилсон. Тухайлбал төрөлтийн өвдөлт намдаалтаас мөнгө авдаг байсныг зогсоосон гэж ярьсан. 2007 онд манай байгууллага анх удаа төрөлтийн өвдөлт намдаалтыг санаачилж хэрэгжүүлсэн. Гэтэл төрөлтийн өвдөлт намдаах гуурс нь өндөр өртөгтэй учир өөрсдийн төсвөөр авдаггүй. Үйлчлүүлэгч төлбөрөө төлж хийлгэдэг байсныг Дүүрэнбилэг даргын үед шийдвэрлэж, төсөвтөө тусгасан байдаг.

Мөн эмч үйлчлүүлэгчийг хохироодог, ялгавартай ханддаг гэж бичсэн байсан. Үүнийг баримттай ярих ёстой.

Захиргаанд орсон зарим ажилчин нь эмнэлгийн ажилчдыг санаанд оромгүйгээр доромжилж, дарамталдаг. Жишээ нь махны машин болгоно, хэрчинэ, цусыг чинь гоожуулна, амыг чинь хаана, хавтаст хэрэг үүсгэнэ гэх мэт үгээр дээрэлхэн доромжилдог.

Өнөөдрийн байдлаар Өргөө амаржих эмнэлэгт нэг ч эхоны эмч байхгүй. Ганцхан дотрын эмчтэй ажиллаж байна. 4-5 эмч байсан боловч дарамталсаар байгаад гаргачихсан.

Манай эмнэлэг одоо хүртэл тендер зарлаж чадахгүй байгаа. Тендерийн бусаар эм бусад хэрэгслээ авдаг учир хэд дахин өндөр үнээр худалдаж эмээ залгуулдаг.

Эх, нярайн үйлчилгээ үзүүлж байгаа эмнэлэгт гар ариутгагч, саван байхгүй. Энэ бол чанар алдагдаж байгаагийн илрэл. Манай ажилчид маш хэцүү байна.

Эрүүл мэндийн яамнаас манай байгууллагад шалгалт хийхэд Төлөвлөлт, үйл ажиллагаа хариуцсан дэд захирал эрүүл мэндийн салбарын мэргэжлийн бус, хууль хүчний хүн байна гэдгийг тогтоож Үйлдвэрчний эвлэл болон манай эмнэлэгийн захиргаанд албан бичиг хүргүүлсэн. Гэвч энэ хүн ажлаа хийсээр, бусад хүмүүсийг дарамталсаар байгаа. " гэв.

ҮЙЛ ЯВДАЛ: ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан ХНХЯ-нд ажиллана
ҮЙЛ ЯВДАЛ: ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан ХНХЯ-нд ажиллана
 
“Эрдэнэт”, Хөтөл цемент шохой, Дарханы төмөрлөгийн үйлдвэртэй холбоотой нэмэлт мөрдөн байцаалтад буцсан хэргийг шүүхэд шилжүүлэх ажлыг шуурхайлах үүргийг Ерөнхий сайд өгчээ
“Эрдэнэт”, Хөтөл цемент шохой, Дарханы төмөрлөгийн үйлдвэртэй холбоотой нэмэлт мөрдөн байцаалтад буцсан хэргийг шүүхэд шилжүүлэх ажлыг шуурхайлах үүргийг Ерөнхий сайд өгчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.