Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ҮЙЛ ЯВДАЛ: ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан ХНХЯ-нд ажиллана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 24 секунд

Өнөөдөр болох үйл явдлыг хүргэж байна.

-Төрийн ордонд

10:00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

-МУИС-ийн байранд

10:00-12:00 цагт тус сургуулийн Экологийн боловсролын төв “Өсвөр үеийнхэн - Байгаль орчин ба хууль” төслийн 5,000 дахь зочид буюу Чингэлтэй дүүргийн 57-р сургуулийн наймдугаар ангийн 120 хүүхдийг хүлээн авч байгаль орчин, танин мэдэхүйн өртөөчилсөн сургалтад хамруулна.

-Эрүүл Мэндийн Яаманд

11:00 цагт “Эерэг хандлага – Эрүүл оюутан” уриан дор зохион байгуулагдах Оюутны эрүүл мэндийн сарын аяны нээлт болно.

-Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яаманд

-11:00 цагт УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан тус яаманд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг холбоо, төрийн бус байгууллага, эцэг, эх, асран хамгаалагчийн төлөөлөлтэй уулзана. Тэдэнд тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцоно.

-Мандах сургуулийн гадна

14:00 цагт тус дүүрэгт байрлах 12 дугаар сургуулийн барилгыг нураагаад жил болсон ч одоог хүртэл сургууль бариагүй. Улмаар сурагчид Мандах дээд сургуулийн байранд бөөгнөрч агааргүй, биеийн тамирын заалгүй орчинд хичээллэж байна. Үүнтэй холбоотойгоор эцэг эхчүүд сургуулийн байрыг хурдан барих асуудлаар жагсана. Мандах сургуулийн байр нь тус сургуулиас өөр чиглэлд байрладаг тул хүүхдүүд зам хөндлөн гарахдаа машинд мөргүүлсэн хэд хэдэн тохиолдол гарч байгааг мэдээлнэ.

-МҮХАҮТ-д

15:00 цагт "Солонгос-Монголын хөдөө аж ахуйн хүнсний бүтээгдэхүүний үзэсгэлэн яармаг-2022" нээлтээ хийнэ. Үүнд 30 гаруй хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч ААН оролцоно.

-Зайсан Хилл “Z terra” ресторанд

18:00 цагт “Ид шидийн орон-Хөвсгөл” төслийн танилцуулах уулзалт болно. "Шидэт урц” төрийн бус байгууллагын залуус өөрсдийн санаачилгаар “Ид шидийн орон” жишиг төслийг Хөвсгөл аймагт бүтээхээр ажиллаж байгаа юм. Энэхүү төслийн хандивын үйл ажиллагааг өнгөрсөн тавдугаар сард эхлүүлж, одоогоор барилгын ажил үргэлжилж байна.

ЕБС-ийн гурван охиныг хуурч, сургуулиас нь авч гарахыг завдсан 16 настай охиныг хүүхэд дээрэмдэж байхад нь баривчилжээ
ЕБС-ийн гурван охиныг хуурч, сургуулиас нь авч гарахыг завдсан 16 настай охиныг хүүхэд дээрэмдэж байхад нь баривчилжээ
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.