"Өргөө" амаржих газрын дарга Ж.Энхцэцэгийг өнгөрсөн оны аравдугаар сарын 13-ны өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Тодруулбал, түүнийг удаа дараа ёс зүйн алдаа гаргасан болон хугацаат үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлээгүй үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн байдаг.
Харин өнөөдөр түүнийг ажилд нь буцаан томилохоор болсон талаарх мэдээлэл цацагдаад буй. Энэ талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзоригоос тодруулахад ""Өргөө" амаржих газрын дарга асан Ж.Энхцэцэг надтай уулзах хүсэлт тавьсан. Хүсэлтийн дагуу уулзсан. Буцааж томилох шийдвэр гаргаагүй" хэмээлээ.