УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнг Ерөнхий сайд Засгийн газрын бүрэлдэхүүнд орох санал тавьжээ.
Тэрбээр энэ талаар хэлэхдээ "Сая Засгийн газрыг бүрдүүлэхэд Ерөнхий сайд надад сайдаар ажиллах санал тавьсан. Би талархал илэрхийлээд энэ удаа бусдадаа боломж олгоё гээд гарсан шүү. Өмнө тэр Шударга ёсны тэмцэлд нь явж байгаад л У.Хүрэлсүхийн Засгийн газарт багтсаныг санаж байгаа байлгүй" гэв.