Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХӨГЖЛИЙНБАНК: ТОСК-ийн зээлийн үлдэгдэл 11 тэрбум төгрөгөөр өсжээ

Огноо
Унших
0 минут 58 секунд

Хөгжлийн банкнаас зээл авсан, эргэн төлөлт хийгээгүй төрийн өмчит зарим томоохон компаниудын зээлийн мэдээллийг танилцуулж байна.

- Төрийн Орон сууцны корпорац, Буянт-Ухаа 1, 2 дугаар хорооллын зээл, хүүгийн үлдэгдэл 2022.01.20-ны өдрийн байдлаар 171.1 тэрбум төгрөг байсан бол 2022.09.30-ны өдрийн байдлаар 181.9 тэрбум төгрөг болж өсжээ.

- Хөгжлийн банкны зээлээр баригдаж буй томоохон төсөл хөтөлбөрүүдээс онцлоход, Таван толгой цахилгаан станцын төсөлд зориулж авсан зээл, хүүгийн үлдэгдэл 45.8 тэрбум төгрөг /2022.01.20/ байснаас 55.7 тэрбум төгрөг /2022.09.30/ болсон бол,

- Эгийн голын усан цахилгаан станцын төсөлд зориулж авсан зээл, хүүгийн үлдэгдэл 43.2 тэрбум төгрөг /2022.01.20/ байснаас 53.4 тэрбум төгрөгт /2022.09.30/ хүрээд байна.

Ц.Цэрэнпунцаг: Гадны зээл тусламжгүй бид яаж амьдрах юм, авч л таараа
Ц.Цэрэнпунцаг: Гадны зээл тусламжгүй бид яаж амьдрах юм, авч л таараа
 
Үндэсний их баяр наадмын нээлтийг дэлхийн таван хэлээр анх удаа шууд дамжуулж байна
Үндэсний их баяр наадмын нээлтийг дэлхийн таван хэлээр анх удаа шууд дамжуулж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.