УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүн асуулт асууж, хариулт авч байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг "Гаднын зээл тусламжгүйгээр явах нөхцөл байхгүй байгаа. Зээлээ авах ёстой. Гэхдээ бага хүүтэй олж ирэхийн тулд төсвийн сахилга баттай байгаагаа гадагш харуулах ёстой. Хөгжил, дэвшлийг бий болгоход санхүүгийн эх үүсвэр хэрэгтэй. Гадаадын хөрөнгө оруулагч нар чухал. Үргээмээргүй байна. Хэчнээн жил айлгаж хөөв. Сонгогчдод сайн хүн болж харагдах гэж гадаадын хөрөнгө оруулагчдын хөөж туудаг. Ер нь бид гадны зээл тусламжгүй яаж амьдрах юм, авч л таараа. Авахдаа яаж зарцуулах вэ гэдэг л асуудал байгаа" гэв.