Дорноговь аймгийн Замын-Үүд боомт дахь мэргэжлийн хяналтын байцаагч Б.Болор-Эрдэнэ, Д.Саранцэцэг, Н.Туул, О.Бэхцэцэг нарт холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс шалгаж дууссанаар шүүхэд шилжүүлсэн байна. Дээрх хяналтын байцаагч хилээр нэвтрүүлсэн ачааг мэргэжлийн хяналтын улсын байцаагчид шалгуулахгүй, тээврийн хэрэгслээс бараагаа буулгахгүй байх гэсэн хүмүүсээс хахууль авсан хэрэгт холбогдсон байдаг. Тодруубал, 2018 оны 11 дүгээр сараас 2020 оны долоодугаар сарын хооронд удаа дараа бага хэмжээгээр нэр бүхий таван иргэнээс мөнгө авсныг мөрдөгчид тогтоосон байна.
Иймд дээрх дөрөв байцаагчид Замын-Үүд дэх сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 22.4-2 дэх хэсэгт заасан "Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд хахууль авсан" гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлджээ.
Мөн хахууль өгсөн иргэдгийг яллагдагчаар татан шүүхэд шилжүүлсэн байна.