Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ӨНӨӨДӨР: “Өргөө” амаржих газрын хууль бус үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл хийнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 52 секунд

Өнөөдөр буюу аравдугаар сарын 13-нд болох үйл явдлын тоймыг танилцуулж байна.

08:00 цагт: “Новотел” зочид буудалд "Хавдрын тулгамдсан асуудал-2022" хавдар судлаачдын 16 дах удаагийн эрдэм шинжилгээний бага хурлын салбар хуралдаан "Хавдрын толгой хүзүүний мэс заслын оношилгоо, эмчилгээний менежмент" сэдвээр болно. Утас: 99063902, 91113930

10.30 цагт МҮЭ-үүдийн холбооны байранд “Өргөө” амаржих газрын хууль бус хэмээн үзэж буй үйл ажиллагаатай холбоотойгоор Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос хэвлэлийн бага хурал зарлажээ.

11.00 цагт Үндэсний мэдээллийн төвд нарс модны экологийн цэвэр, утаагүй шахмал түлш хийж буй талаар Монгол, Оросын хамтарсан компаниас мэдээлнэ. Утас: 9111-1467

11.00 цагт "Мишээл экспо"-д "Экспо Монголиа-2022" техник, технологийн олон улсын үзэсгэлэн хоёр дахь өдрөө үргэлжилнэ.

11:00 цагт: “Монгол ньюс” мэдээллийн төвд УБТЗ-тай холбоотой асуудлаар “Сауд гэйт” ХХК-иас мэдээлэл хийнэ.

11.30 цагт “Millennium Plaza”-д АН-ын Үндэсний бодлогын хорооны намрын анхдугаар хуралдаан болно. Утас: 9100-0017

11.40-16.00 цагт Богд хааны музейд “Хаан ордны намар-2022” нээлттэй өдрүүдийн үйл ажиллагаа эхэлнэ.

12:30 цагт: "Монгол Улс дефольт зарлах уу?" сэдвээр УИХ- ын гишүүн Т.Доржханд сэтгүүлчидтэй "Зангиагүй уулзалт" хийнэ. Утас: 11350002, 89017101

14:00 цагт: Кино урлагийн дээд сургуульд Ардын жүжүигчин, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Жигжидсүрэн найруулагчийн 80 насны ойд зориулсан “Г.Жигжидсүрэн-кино урлагт 60 жил” эрдэм шинжилгээний бага хурал болно. Утас: 80252872

Чуулганы нэгдсэн хуралдаан 10 цагаас эхэлнэ
Чуулганы нэгдсэн хуралдаан 10 цагаас эхэлнэ
 
Насанд хүрэгчдийн усанд сэлэлтийн Улсын аварга шалгаруулах тэмцээн болов
Насанд хүрэгчдийн усанд сэлэлтийн Улсын аварга шалгаруулах тэмцээн болов
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.