Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТОДРУУЛГА: Боловсролын зээлийн санд давхардсан тоогоор 1 сая гаруй зээлдэгчийн асуудал яригддаг

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 29 секунд

Засгийн газраас ирэх оны төсвийг боловсруулахдаа он дамжин баригдаж байгаа барилгын төслүүдийн 80 гаруй хувийг гүйцээх зорилтыг тусгаад буй. Тэгвэл бүрэн ашиглалтад оруулахаар хөрөнгө оруулалтыг нь шийдсэн болон түр царцаахаар төлөвлөөд байгаа бүтээн байгуулалтын ажлууд дунд БШУ-ны салбарын төсөл хөтөлбөрүүд хэрхэн тусгагдаж байгаа талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалангаас тодрууллаа.

-Ирэх оны төсвийн төсөлд он дамжин хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлын 86 хувийг гүйцээхээр хөрөнгө оруулалтын зардлыг тусгасан байсан. Боловсролын салбарын сургууль цэцэрлэгийн барилгын хөрөнгө оруулалтыг хэрхэн тусгасан байгаа вэ?

-Ирэх онд нийтдээ 140 орчим барилга, обьектууд дээр дахиж магадлан итгэмжлэх хийлгэж төрийн аудит оруулж байж дараагийн санхүүжилтын асуудлыг шийдвэрлэх УИХ-ын тогтоол төсвийг дагаж батлагдах юм байна лээ. Гэхдээ 2012 оноос эхлээд одоо хэрнээ дуусаагүй байгаа барилгуудад ирэх оны төсөв дээр үнийн өсөлтийг тооцсон төслүүдийг үе шаттайгаар санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн. Ирэх онд олон жил баригдаж дуусаагүй удсан обьектуудаас 110 орчим цэцэрлэг, 90 гаруй сургуулиудыг ашиглалтад өгөхөөр ажиллана.

Гэхдээ нэг асуудалтай тулгарч байгаа нь төсвийн төсөл дээр зөвхөн үнийн өсөлтийг л тооцсон байгаа. Төсөвт өртөгүүд нь нэмэгдсэн байгаа обьектуудыг дахиж магадлан итгэмжлэх хийлгэж төрийн аудит оруулж байж, дараагийн 2024 оны эх үүсвэр дээр тооцох эсэхийг УИХ-аар шийдвэрлэх юм. Ер нь санхүүжилтгүй хоцорсон нийт обьектуудын 80 хувь нь сургууль, цэцэрлэгүүдийн барилга байна. Үндсэндээ 2023 оны төсөв дээр нийт 504 тэрбум төгрөгийн өртөгтэй 470 орчим обьектуудыг гүйцээж барих асуудлууд яригдах юм..

-Боловсролын зээлийн сангаас зээл авч гадаадын их, дээд сургуульд сурч төгсчихөөд одоо хэрнээ зээлээ эргэн төлөөгүй хүмүүсийн дунд зарим улс төрчид, эрх бүхий албан тушаалтнуудын нэр ч дурдагдаж байгаа. Зээлээ эргэн төлөөгүй хүмүүст яамнаас ямар шаардлага тавьж ажиллаж байгаа вэ. Санд хэчнээн зээлдэгчийн асуудал яригдаж байгаа вэ?

-Бид мэдэээл, хяналт мониторингийн газраас шалгалт оруулсан. Дахиж хууль хяналтын байгууллагуудтай хамтарч шалгах ёстой болж байна. Олон жил ужгирч ирсэн асуудал л даа. Зээлнээс гадна тэтгэлгийн асуудал давхар хөндөгдөх ёстой. Жишээ нь, тэтгэлэг авсан оюутнуудын хувьд сургуулиа төгсч ирээд Монгол Улсад 5 жил төрийн байгууллагат ажилласан хүмүүсийн хувьд гэрээний хугацаа нь дуусчихаж байгаа. Жилд 200-300 тэтгэлгийн гэрээ дуусдаг учраас бид барьцаанд тавьсан үл хөдлөх хөрөнгийг нь суллаж өгдөг зохицуулалттай. Ер нь боловсролын зээлийн санг анх байгуулсан цагаас хойш давхардсан тоогоор нэг сая гаруй дотоод болон гадаад зээлийн асуудлууд яригдаж ирсэн

Б.Мягмарсүрэн

Орхон голын гүүрний гүүрний хашлага давж унасан автомашины жолоочийг эрэн хайж байна
Орхон голын гүүрний гүүрний хашлага давж унасан автомашины жолоочийг эрэн хайж байна
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.