Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүгдэгч Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр эхэлсэн.
Гэвч шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч нараас хохирол төлбөр төлөх 5 хоногийн завсарлага авах хүсэлт гаргасан тул шүүх уг хүсэлтийг хүлээн авч дараагийн шүүх хуралдааныг 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 08:30 цаг хүртэл хойшлууллаа.
Зам, тээврийн хөгжлийн яамны газрын дарга нар нэгнийхээ аминд хүрсэн хэрэг 2018 оны наймдугаар сард гарсан билээ. Уг хэрэгт яллагдагчаар татагдсан Б.Махбалын гэм буруугийн шүүх хуралалдаан хамгийн анх 2019 оны нэгдүгээр сарын 18-нд товлогдож байсан. Түүнээс хойш 8,9 удаа шүүх хуралдаан хойшилж, хэргийг хоёр удаа прокурорын хяналтад буцааж байжээ.
Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийнЭрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар