Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Энэ онд экспортлохоор төлөвлөсөн нүүрсний хэмжээ 100 хувийн гүйцэтгэлдээ хүрчээ

Огноо
Унших
1 минут 23 секунд

Монгол Улсын 2022 оны төсвийг тодотгож, нийт 18 сая тонн нүүрс худалдаалахаар төлөвлөсөн билээ. Тэгвэл нүүрсний экспорт энэ сарын 6-ны өдрийн байдлаар 108.3 хувийн гүйцэтгэлтэй гарч, энэ оны төлөвлөгөөндөө хүрчээ. Тухайлбал оны эхнээс 19,5 сая тонн нүүрс гарснаар нүүрс экспорт өмнөх оны мөн үеийн хэмжээнээс 6,902 мянган тонноор буюу 55 хувийн өсөлттэй гарчээ.

Оны эхнээс 1,112.4 мянган тонн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 7 хувийн өсөлттэй байна.

Харин төмрийн хүдэр, баяжмалын тухайд оны эхнээс нийт 3,449.4 мянган тонныг экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 43 хувиар буурав.

Төв банк оны эхнээс 10 дугаар сарын 6-ны өдрийн байдлаар 15 тонн алт худалдан авчээ.

Эрдэс бүтээгдэхүүний нийт экспорт дунджаар 76.4 хувийн гүйцэтгэлтэй байна. Тухайлбал, нүүрс 108.3 хувь зэсийн баяжмал 91.7 хувь, төмөр 68.2 хувь, алт 75 хувь, газрын тос 42.2 хувь, цайр 111.9 хувь, хайлуур жонш 37.6 хувь тус тус байна.

ТЦА: “Ланд-200” автомашины жолооч эсрэг урсгалаас орж долоон машин мөргөж, гарцаар гарч байсан 12 настай хүүхдийг гэмтээсэн
ТЦА: “Ланд-200” автомашины жолооч эсрэг урсгалаас орж долоон машин мөргөж, гарцаар гарч байсан 12 настай хүүхдийг гэмтээсэн
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд