“Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” өнөөдөр, маргааш хоёр өдөр тохиож байна.
Мод тарихад тохиромжтой байгалийн нөхцөл бүрдсэн эдгээр өдрүүдэд амьдардаг орчиндоо мод бут тарьж, тарьсан ногоон байгууламжаа арчлах, усалгаа хийх зэргээр орчны бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулахыг иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад уриалж байна.
Нийслэл хот “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийн хүрээнд агаар, орчны бохирдлыг хамгийн сайн шингээгч мод, модлог ургамлын үрсэлгээ, сургалтын төвийг “Минж нутагшуулах төв”-ийг түшиглэн байгуулаад байна. Энэхүү төвд ургуулсан суулгацаар хотын ногоон байгуулж, ногоон бүсийн ойжуулалтыг хийх бөгөөд ойн аж ахуй эрхлэх, хашаа, эзэмшил газартаа мод тарих хүсэлтэй иргэдэд зориулсан үнэ төлбөргүй сургалтууд тогтмол явагдах юм.