Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Энх-Амгалан: Боловсролыг нийгмийн үйлчилгээ гэхээс илүүтэй эдийн засгийн агуулгаар харах цаг нь болсон

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 4 секунд

Чуулганы өнөөдрийн хуралдаан үргэлжилж байна. Энэ үеэр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан Боловсролын салбарт хэрэгжүүлж буй шинэчлэл, үр дүнгийн талаарх мэдээллийг салбарын сайд УИХ-д танилцуулсан юм. Тэгвэл уг асуудлаар УИХ-ын гишүүн Ц.Тувааны асуусан асуултад сайд хариуллаа.

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "Боловсролыг нийгмийн үйлчилгээ гэхээс илүүтэй эдийн засгийн агуулгаар харах цаг нь болсон. Улс орнууд ч бас ингэж хардаг боллоо. Боловсрол бол эдийн засгаа хөгжүүлэх гол хүчин зүйл юм.

Нэг хүүхдэд ноогдож байгаа боловсролын зардлыг харахад 490 мянган төгрөг. Долларт шилжүүлбэл 180 ам.доллар. Гэтэл нэг хүнд 180 ам.доллар зарцуулж байгаа улс орон бол хамгийн ядуу улс оронд тооцогддог. Харин эдийн засгаар тэргүүлж буй улсууд нэг хүнд 8 мянган ам.доллар зарцуулж байдаг" гэлээ.

Намрын мод тарих өдрүүд эхэллээ
Намрын мод тарих өдрүүд эхэллээ
 
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.