УИХ-ын намрын чуулганы өнөөдрийн хуралдаанаар 2023 оны төсвийг хэлэлцэж байна. Хуралдаанаар УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг соёлын салбар болон боловсролын салбарт тусгагдсан төсвийн талаар холбогдох сайдуудаас тодрууллаа.
Ингэхдээ тэрбээр "Хүүхдийн хоёр дахь гэр бол сургууль, цэцэрлэг байдаг. Энд сурч хүмүүжихээс гадна эрүүл хоол хүнс хэрэглэх ёстой. Тиймээс хүүхдүүдэд чанартай хоол өгөх ёстой. Өнөөдрийн байдлаар,
- Цэцэрлэгийн хүүхдүүд 2100 төгрөг
- ЕБС-ийн сурагчид 1500 төгрөг
- Дотуур байрны хүүхдүүд 375 төгрөг
- МСҮТ-ийн дотуур байрны хүүхдүүд 3000 төгрөгийн зардлаар хоол идэж байна. Үүн дээр засгийн газар ямар бодлого хэрэгжүүлэх вэ" гэлээ.
Үүнд Б.Жавхлан сайд дараах хариултыг өглөө. Тэрбээр,
"Энд хүүхдийн хоолны мөнгө гэж буруу нэрлээд байгаа юм. Энэ мөнгөөр хоол худалдаж аваад хүүхдүүдэд өгөөд байгаа зүйл биш. Энэ бол материалын зардал юм. Хэрэв бүтэн хоолны мөнгө гэвэл тухайн сургуулийн цайны газар ажиллаж байгаа ажилчдын хөлс, тог цахилгаан, дулаан гээд бусад зардлуур сургуулийн төсвийн зардалд сууж явж байгаа. Тиймээс энэ мөнгө бол хоолны материалын үнэ" гэдэг хариуултыг өглөө.