Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Франкфуртын нислэгээр ирсэн нэг иргэнд Ковид-19 илэрлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 42 секунд

ЭМЯ-наас ээлжит хэвлэлийн бага хурал хийж байна.

Өчигдөр ХӨСҮТ-ийн 2 лаборатори, мөн Дархан-Уул аймгийн салбар лабораториудад нийт 44 хүнд шинжилгээ хийжээ. Үүнд 2 сэжигтэй тохиолдол илэрсэн байна. Мөн 7 сорьц тандалтын зорилгоор хийхэд тэдгээр сорьцуудад коронавирус илрээгүй байна. Харин УБ-Франкфуртын онгоцоор ирсэн нэг иргэнд Ковид-19 илэрснээр, манай улсын батлагдсан нийт тохиолдол 42 болжээ. Энэ талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү:

"Өмнө нь сэжигтэй тохиолдлоор Өмнөговь аймагт тусгаарлагдсан 1 тохиолдолд коронавирус илрээгүй. Харин ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг хүний давтан шинжилгээнд коронавирус илэрлээ. 

Уг иргэн нь тавдугаар сарын 3-нд Франкфуртын онгоцоор ирсэн бөгөөд тавдугаар сарын 7-нд өвчний шинж тэмдэг нь маш тодорхой илэрсэн. Шинж тэмдгүүдийг дурьдвал, толгой өвдөх, хоолой хөндүүрлэх, хамар битүүрэх, нус гоожих, ядарч сульдах, дотор муухайрах, бөөлжих, хоолны дуршилгүй болох зэрэг шинж тэмдгүүд байна. Уг тэмдгүүд лабораторийн шинжилгээтэй нийцэж, коронавирус мөн болох нь батлагдсанаар, манай улсын нийт батлагдсан тохиолдлын тоо 42 боллоо. Үүнээс эдгэрч гарсан 13, эмчлэгдэж буй 29 иргэн байна." гэлээ.

Өнөөдрийн байдлаар эмчлэгдэж буй хүмүүсийн биеийн байдал тогтвортой, хэвийн байгаа аж. Мөн зарим халуунтай байсан хүмүүсийн халуун буурах зэрэг эерэг үр дүнгүүд гарч байна гэлээ.

Н.Номтойбаяр УЕП Б.Жаргалсайханыг авлигатай тэмцэх газарт шалгуулах хүсэлтээ өглөө
Н.Номтойбаяр УЕП Б.Жаргалсайханыг авлигатай тэмцэх газарт шалгуулах хүсэлтээ өглөө
 
Өнөөдрөөс ес эхэлж байна
Өнөөдрөөс ес эхэлж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.