Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Номтойбаяр УЕП Б.Жаргалсайханыг авлигатай тэмцэх газарт шалгуулах хүсэлтээ өглөө

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 55 секунд


УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өнөөдөр 11:00 цагаас Авлигатай тэмцэх газрын үүдэнд мэдээлэл хийж байна. 

Н.Номтойбаярыг албадан ирүүлэх захирамжийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тавдугаар сарын 6-ны өдөр гаргажээ. Захирамжид тавдугаар сарын долооны 09:00 цагт Нийслэлийн прокурорын газарт албадан ирүүлэх тухай дурд сан бөгөөд захирамжийг бичгээр явуулаагүй, цагийг нь тулгаж өгсөн гэдгийг Н.Номтойбаяр мэдээлсэн. Мөн түний өмгөөлөгч Чингэлтэй дүүргийн шүүгчид хандан хүсэлт гарган Н.Номтойбаяр дээд шатны прокурорт давж гаргасан гомдлын хариу нь иртэл Нийслэлийн прокурор С.Мөнхгэрэлийн гаргасан албадан ирүүлэх хүсэлтийг хуулийн дагуу хүлээн авахаас татгалзахыг хүссэн. Гэвч шүүхээс Чингэлтэй дүүргийн шүүхээс түүний хүсэлтийг хүлээн аваагүй байна.

Н.Номтойбаяр: Хуулийн өмнө бүгд тэгш эрхтэй байх ёстой. Хууль цаазын тэргүүн зөвлөх байна уу, Улсын Ерөнхий прокурор байна уу хамаагүй. Миний баримталдаг зарчим бол хуулийн өмнө тэгш байх. Намайг худал мэдүүлэг өгсөн, ХНХ-ын сайд байхдаа албан тушаалын байдлаа ашигласан гэж гүтгэж байгаа юм бол би эргээд УЕП-ыг Авлигатай тэмцэх газар өгч байна. Дөрөвдүгээр сарын 28-ны өдөр энэ удаагийн сонгуульд нэр дэвших 208 бие даагчийн нэрийг зарласан. Үүний дараа АТГ-аас дуудаад яллагдагчаар татах үндэслэлийг өөрчилсөн гэдгээ хэлсэн. Би ямар өөрчлөлт оруулсан гэдгийг нь тодруулж, дахин мэдээлсний дараа очно гэсэн. Гэтэл дахиад маргааш нь шууд яллах дүгнэлт үйлдсэн. Тиймээс би шууд улс төрийн шийдвэр гаргаж байгааг нь хүлээж авах боломжгүй гэж хэлсэн. Улмаар албадан ирүүлэхээр болсон. Чингэлтэй дүүрэгт хөл хорио тогтоосон учраас оруулахгүй байсан. Удалгүй цагдаа нар нь ирээд намайг оруулсан.

Нийслэлийн прокурор дээр яллах дүгнэлтээ танилцуулах байхад Чингэлтэй дүүргийн шүүхийн коридорт танилцуулаад гарын үсэг зур гэсэн. Би зураагүй. Процессын алдаатай зүйл дээр гарын үсэг зурахгүй гэсэн.

Улсын Ерөнхий прокурор яаж ажиллаад байгаа юм бэ. АТГ, ЦЕГ улс төрийн томилгоогоор ажиллаж байна. Камер харахаараа шударга ёс ярьдаг нусан буунууд чинь бүгд хулгайч шүү дээ. Зургаан сар завсарлага авлаа. Хуулийг ингэж завхруулдаг юм бол би харин ч одоо тэмцэх ёстой. Би санхүүгийн хувьд хэнээс ч хараат биш. Надад туршлага байна. 

 

 

М.Энхсайханы охин Э.Хонгорзул: Хойч ирээдүйдээ илүү их боломж олгох нээлттэй ертөнцөөс бид ухрах ёсгүй
М.Энхсайханы охин Э.Хонгорзул: Хойч ирээдүйдээ илүү их боломж олгох нээлттэй ертөнцөөс бид ухрах ёсгүй
 
Өнөөдрөөс ес эхэлж байна
Өнөөдрөөс ес эхэлж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.