Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

М.Энхсайханы охин Э.Хонгорзул: Хойч ирээдүйдээ илүү их боломж олгох нээлттэй ертөнцөөс бид ухрах ёсгүй

Ангилал
Social pop
Огноо
Унших
1 минут 50 секунд

Нийслэлийн Прокурорын газраас М.Энхсайханд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1, 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянаад: 

М.Энхсайханыг 2015 онд Монгол Улсын сайдаар ажиллаж байхдаа Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэм буруутайд тооцож нийтийн албанд томиологдох эрхийг 4 жилээр хасч, 4 жил 6 сарын хугацаатайгаар хорих ялаар шийтгэсэн юм. Харин М.Энхсайханы өмгөөлөгчид шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй, шүүх Эрүүгийн хэргийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн үндэслэлээр давж заалдана гэдгээ мэдэгдээд байгаа юм. Тэгвэл үүнтэй холбоотойгоор М.Энхсайханы охин Э.Хонгорзул өөрийн фэйсбүүк хуудаснаа байр сууриа илэрхийлжээ.

М.Энхсайханы охин Э.Хонгорзул “Өнөөдөр Аавын минь төлөө санаа тавьж сэтгэлийн дэм өгсөн олон хүмүүст маш их баярлалаа. Ардчилал иргэнийхээ төлөө зүтгэдэг нийгэм. Түүний төлөө аав минь ажилласан юм! 1996 оны энэ зураг Аавынхаа үйл хэргийг ойлгож авч эхэлсэн миний гэгээн дурсгал. АНУ-ын Нью Йорк хотноо НҮБ-ын чуулганд Монгол Улсыг хүний эрх, ардчилсан ёс дээдэлсэн эдийн засгийн чөлөөт улс болсныг тунхаглаж хөрөнгө оруулахыг уриалсан юм. Хойч ирээдүйдээ илүү их боломж олгох нээлттэй ертөнцөөс бид ухрах ёсгүй!" гэв.

Чингэлтэй дүүрэг дэх сургуулилтын дараа сурагч хүүхдүүд алба хаагчдад төрийн далбай зурж бэлэглэжээ
Чингэлтэй дүүрэг дэх сургуулилтын дараа сурагч хүүхдүүд алба хаагчдад төрийн далбай зурж бэлэглэжээ
 
Монголын шигшээ баг Египтийг хожлоо
Монголын шигшээ баг Египтийг хожлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.