Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Лхагвасүрэн: Шинэ мөнгөн дэвсгэрийн асуудлыг Монголбанк судалж байгаа

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 26 секунд

Чуулганы нэгдсэн хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин "Төгрөгийн 50 мянгатын шинэ дэвсгэрт гаргана гэж бичсэн байсан. Шинэ дэвсгэрт гаргахад нийт мөнгөний нийлүүлэлт өөрчлөгдөхгүй бол инфляц болон бусад зүйлд нөлөөлөхгүй байх. Ханшны сулралын хүлээлт сөрөг болж, далд эдийн засгийг дэмжих арга хэмжээ болох вий гэдэг дээр анхаармаар байна. Мөнгөний эргэлтийн 96 хувь нь цахимаар үлдсэн нь бэлнээр явдаг" гэв.

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Гүйлгээнд байгаа мөнгөний дөрөвхөн хувь нь бэлэн мөнгө байгаа. Бусад улсын жишгээр 10 хувь байдаг. Монгол Улс дижитал, цахим хувьсгал амжилттай хэрэгжээд явж байгаа нь банк санхүүгийн салбарт харагдаж байна. Монголбанкнаас судалгаа хийж байгаа. Монгол Улсад гүйлгээнд 11 дэвсгэрт байдаг. Энэ 11 дэвсгэрт нь хэчнээн дэвсгэрт, ямар хэмжээтэй байх нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал" гэлээ.

Г.Амартүвшин: Маш их хэмжээний доллар импортоор гарч байхад Монголбанкны гадаад валютын нөөц буурахаас өөр аргагүй
Г.Амартүвшин: Маш их хэмжээний доллар импортоор гарч байхад Монголбанкны гадаад валютын нөөц буурахаас өөр аргагүй
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд