Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Жавхлан: Зээлээ төлөөгүй “Эрэл“ компанид албадлагын арга хэмжээ авч, хөрөнгийг нь хураана

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 37 секунд

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа. Тэрбээр Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтийн талаар мэдээлэл өгөв.

Сангийн сайд Б.Жавхлан "Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлт нэгдүгээр сараас хойш 800 гаруй тэрбум төгрөг болсон. Өнгөрсөн нэгдүгээр сарын хугацаанд чанаргүй зээлийн ангилалд байсан 140 тэрбум төгрөгийн чанаргүй зээл төлөгдлөө. "Эрдэнэс Тавантолгой" ХХК 117 тэрбум төгрөг, МИАТ зээлийн үлдэгдэл 10 тэрбум төгрөгөө төлсөн. ТОСК, НОСК-оос 1 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгдсэн.

Цаашдаа "Хөтөл цемент" болон "Эрэл", "Шинэ Яармаг" хорооллын чанаргүй зээлийг төлүүлэхэд анхаарч ажиллана.

Зээлийн эргэн төлөлтөд хүчний байгууллага ялангуяа АТГ маш сайн хамтарч, дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Жилийн эцэст 1 их наяд төгрөг болгон нэмэгдүүлэхэд анхаарч байна.

"Эрэл" компанид албадлагын арга хэмжээ авах, өмчийг нь хураан авч, хууль хүчний байгууллагуудтай хамтарсан ажил хийгдэнэ.

"Хөтөл цемент"-ийн үйл ажиллагаа явагдаж байна. Дотоод үйл ажиллагаагаа санхүүжүүлж байгаа учраас манай зээлийг төлөхөд үйл ажиллагаа нь доголдох эрсдэл үүснэ. Тиймээс Хөгжлийн банк, ТӨБЗГ-аас хамтарсан ажлын хэсэг гарч хэд хэдэн хувилбар бий болгоод ажиллаж байна" гэлээ.

Н.Учрал: Б.Болор-Эрдэнэ сайдын эрх олгосны дагуу хамтарч ажиллах үндсэн баримт бичигт гарын үсэг зурсан
Н.Учрал: Б.Болор-Эрдэнэ сайдын эрх олгосны дагуу хамтарч ажиллах үндсэн баримт бичигт гарын үсэг зурсан
 
Ахлах ангийн сурагчдын хичээл сонголт энэ сарын 16 хүртэл үргэлжилнэ
Ахлах ангийн сурагчдын хичээл сонголт энэ сарын 16 хүртэл үргэлжилнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.