Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг батлав

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 41 секунд

Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг өчигдөр УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар хийсэн бөгөөд энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн танилцууллаа.  

Төсвийн байнгын хороо хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаараа хийж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасны дагуу нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг төсөлд тусган эцсийн хувилбарын төслийг бэлтгэсэн болно. Хуулийн төсөл батлагдаж "Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэсэн сайжруулсан шахмал түлшний борлуулалтад ногдох нэмэгдсэн өртгийн албан татварыг чөлөөлснөөр нэг тонн сайжруулсан шахмал түлшний иргэдийн гар дээр очих үнэ 15.0 мянган төгрөгөөр, нийслэлийн гэр хорооллын иргэдийн өрхийн зардалд түлшний үнийн нөлөөлөл нэг жилийн хугацаанд 9.0 тэрбум төгрөгөөр тус тус буурна гэж тооцсон гэдгийг Г.Тэмүүлэн гишүүн танилцуулгадаа онцолсон. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн гараагүй тул Төсвийн байнгын хорооны саналаар Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг бүхэлд нь батлая гэсэн саналын томьёоллоор санал хураахад  хуралдаанд оролцсон гишүүдийн  олонх дэмжлээ. 

ЕХ Монгол улсыг хар жагсаалтад оруулах саналаа 27 улсын засгийн газарт илгээжээ
ЕХ Монгол улсыг хар жагсаалтад оруулах саналаа 27 улсын засгийн газарт илгээжээ
 
Нэгдүгээр сарын 1-нээс автобусны тасалбарын үнэ  1000 болж нэмэгдэнэ
Нэгдүгээр сарын 1-нээс автобусны тасалбарын үнэ 1000 болж нэмэгдэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.